Skip to content
Та энд байна: Нүүр
Их гүрний эзэд холбоог www.zahiral.mn сайтны хамт худалдана Хэвлэх
ИХ ГҮРНИЙ ЭЗЭД  хөтөлбөрийн танилцуулга
“Монголын шилдэг захирлуудын холбоо”ноос  захиралуудынхаа хамтаар хорин нэгдүгээр зууны мэдээлэл технологийн эрчимтэй хөгжилтэй энэ зэрэгцэн ИХ ГҮРНИЙ ЭЗЭД хөтөлбөрийг захирлуудынхаа тусламжтай нийгэмд тулгамдаж буй асуудлийг шиидвэрлэх,  шинэ бүхнийг  санаажлан  улс орноо хамтын хүчээр хөгжүүлэхээр монголын захирлуудыг нэгтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Улс орны эдийн засаг болон хөгжилийн тулгуур болсон удирдах албан тушаалтанууд нэгдмэл  байж чадвал юунд ч хүрж болдогийг дэлхийн хөгжилтэй орнуудын  захирлууд  харуулж байгаа билээ.
 
МҮХАҮТ-аас гаргаж буй FRANCHISE NEWSLETTER сэтгүүлийн дугаар №3 /татаж авахаар/ Хэвлэх
МҮХАҮТ-ийн дэргэдэх Франчайзийн Зөвлөлөөс улирал тутам гаргах электрон сэтгүүлийн дугаар 2-ыг www.ezuuch.mn та бүхэнд хүргэж байна.
Та бүхний мэдлэгт дусал нэмэр болно гэдэгт итгэж байгаа ба сэтгүүлтэй холбоотой санал хүсэлт байвал доорхи хаягаар хандана уу.


 
Монгол-Тайваний бизнес уулзалт Хэвлэх
МҮХАҮТанхим нь Тайваний Олон улсын Эдийн засаг Хамтын ажиллагааны Байгууллагатай хамтран жил бүр Монгол-Тайваний бизнес уулзалтыг зохион байгуулдаг. Ес дэх удаагийн энэхүү өндөр ач холбогдол бүхий уулзалтыг “Монгол-Тайваний хамтын ажиллагааг өргөжүүлэх” нэрийн дор 2010 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 9 цагт Танхимын уулзалтын танхимд зохион байгуулна.

Бизнес уулзалтанд Тайваний хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, барилгын материал үйлдвэрлэгчид оролцоно. Уг уулзалтыг сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, жижиг болон дунд бизнес эрхлэгчдийг дараахь хаягаар бүртгэж байна.
 
2,000 бичил бизнес эрхлэгчийг “Кива” сайтад байршуулан 3.0 тэрбум төгрөгийн бичил зээл олгоод байна Хэвлэх

Бичил бизнес эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн мөнгийг хасбанкаар дамжуулан зээлдэх шинэ боломж нээгдлээ. Бизнес эрхлэгчид ХасБанкаар зуучлуулан Дэлхийн бусад орны иргэдээс зээл авах нэгэн шинэлэг зээлийн үйлчилгээг ХасБанк үзүүлж байгаа бөгөөд энэ талаар тус банкны Бичил Санхүүгийн Банкны хэлтсийн мэргэжилтэн Г.Жаргалмаагаас тодруулсан юм.

-Сайн байна уу? Танай банкаар дамжуулан бичил бизнес эрхэлж буй иргэд дэлхийн бусад орны иргэдээс зээл авч болох тухай сонслоо. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 
Санаандгүй санаа олж сайхан баяжсан түүх-2 Хэвлэх
Арабын Нэгдсэн Эмират улсд цэвэр ус гаргаад асар их баяжсан нь.Эрдэнэбат хэсэг хүмүүсийн хамт Арабын эмират улс руу ажиллахаар явжээ. Тэднийг Баяраа гэх нэгэн залуу зуучилж яваа аж. Цалин өндөр хийх ажил бага, ажлын цаг цөөхfн гэх зэрэгээр ухуулж тэднийг ятгаж дөнгөжээ. Ирж очих билетыг нь заавал авахуулж ингэхгүй бол виз гарахгүй гэх зэрэгээр учирласан учираас бүгд буцах билетээ аваад Казакстанаар дамжин Арабын Эмиратын Дубай хотод хөл тавив. Зуучлагч залуу тэдчийг нэгэн зочид буудалд оруулаад хүн тус бүрээс зуучлалын хелс 2000 доллар аваад ажилаа хөөцөлдөнө гээд гарч одлоо. Гэвч энэ бол залилан байжээ. Тэд буудалд 14 хоноход нөгөө зуучлагч ирсэнгүй хамаг мөнгө төгрөгөө баран сүүлдээ өөрдөдөө байсан үнэт эдлэлүүдээ заран байж буудалын хөлсөө төлөөд буцах билетынхээ ачаар Монголдоо хөл тавьжээ. Ингээд нэгэн луйварчинд луйвардуужээ. Буцах билет авахуулсан нь тэднийг анхнаас нь залилах зорилготой тийм санаа сэджээ. Тэр Монголд буцаж ирэхгүйгээр шийдэж аль нэг улс руу цааш нисэн одсон байх. Харамсалтай нь бидний дунд иймэрхүү луйварчид мэр сэр байсаар байна.Эрдэнэбат Арабын Эмиратад 14 хонохдоо дэлгүүр хоршоо хэсэж, ажил төрөл хайж, бизнесын гарц орон, зайг хайж судалж явжээ. Ажилд хараар орно гэдэг нь бараг худал байв. Албан ёсны гэрээ хэлцэлтэй бол цалинг сайн авч болох нь тодорхой байв. Гэвч тэдэнд тийм гэрээ хэлцэл нь байсагүи Зуучлагч нөхөр хуурамч гэрээ үзүүлж байсан ньтодорхой болов. Эрдэнэбат Арабын Эмиратд1. Эдлэг шонхор шувууг өндөр үнээр экспортлож болохыг2. Цэвэр усыг Монголд байгаа үнээс 4-5 дахин үнэтэй зарж болохыг3. Хонины хурганы махыг эндэхийн баячуудад зориулж экспортлож болохыг4. Ноолууран хувцасыг өндөр үнээр борлуулж болохыг олж мэджээ. Мөн нэгэн дэлгүүрийн эзэнтэй дотно танилцаж, эдгээр барааг монголоос нийлүүлэх санал тавихад нөгөөх нь зөвшөөрчээ.Монголд ирээд савласан цэвэр уснаас бусдыг нь хүч хүрэхгүйгээ ойлгосон байна. Мөнгө төгрөгнөөс гадна элдэв янзын тусгайзөвшөөрөлүүдийг нь үнэндээ авч дийлэхгүйгээ ойлгожээ. Ингээд савласан цэвэр ус, экспортлохоор хөөцөлдөв. Аж ахуйн нэгж байгуулаад Арабын Эмиратд ирж гэрээ байгуулав. Монголд цэвэр усны үйлдвэрүүд маш олон. Бараг 40-д байв. Харин борлуулалт нь бараг ноль байгаааг олж мэджээ. Ингээд уйгаггүй хөөцөлдсөны эцэст нэгэн үйлдвэрийн эзэнтэй тохирч зээлээр авах болов. Арабынэмиратын нөгөөх дэлгүүрийн эзэнтэй холбогдож эхний ээлжийн гapaaraa явуулж байгаагаа мэдэгджээ. Барааг хүлээж аваад нөгөөх нь мөнгөө шударгаар илгээжээ. Мөнгөө хүлээж авмагц өр ширээ барагдуулав.Ингээд 2 жил хамтран ажиллахад Эрдэнэбат асар их мөнгөтэй болжээ.Жирийн хайч ч баяжуулнаТроя хотын Елена мянган хөлөг онгоцыг хөдөлгөхүйц гоо сайхан бүсгүй байсан гэж домогт гардаг. Троя (Нью-Йорк муж) хотын Ханна тийм гоо сайхан бүсгүй биш байсан боловч, жирийн хайчтай нэгэн байсан агаад, эцэс төгсгөлгүй хүнд хүчир ажлаас эмэгтэйчүүдийг ангижруулж, аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбарыг хөдөлгөж хөгжүүлсэн юм.Бүх нийтийн эрэлт хэрэгцээг олоод, тэрхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд эрүүл саруул ухаанаа дайчилсан, боловсронгүй болгосон эгэл нэгэн эмэгтэйн үүх түух таныг зуун жилийн тэртээ аваачна. Гэвч тэр хүнд тохиолдсон үйл явдал өнөөдөр ч учирч болох л байлаа.Нью-Йорк мужийн нийслэлээс холгүй, галт тэрэг Гудзон голоос өрнө зүг эргэдэг тэр газар америкийн багавтар Троя хот байдаг. Энэ хот <<Сэм ах» гэгдэх, иргэний дайны үед махан бүтээгдэхүүн армид нийлүүлэх байцаагч байж байгаад Америкийн Нэгдсэн улсын бэлгэдэл болж даян дэлхийд алдаршсан Вильсоны мэндэлсэн эх нутгийн хувьд ч алдартай.Тэрчлэн Троя хот бол «Эрроу» цамцны рекламын баатрын төрсөн хот, жижиг барааны үйлдвэрлэлийн төв гэдгийг сургуулийн сурагчид ч андахгүй. Нутгаасаа хальж гарсан Трояны бизнес нь нэгэн дархны эхнэр бухимддаг байсны улмаас үүссэн түүхтэй.
Жирийн хайч ч баяжуулна
Троя хотын Елена мянган хөлөг онгоцыг хөдөлгөхүйц гоо сайхан бүсгүй байсан гэж домогт гардаг. Троя (Нью-Йорк муж) хотын Ханна тийм гоо сайхан бүсгүй биш байсан боловч, жирийн хайчтай нэгэн байсан агаад, эцэс төгсгөлгүй хүнд хүчир ажлаас эмэгтэйчүүдийг ангижруулж, аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбарыг хөдөлгөж хөгжүүлсэн юм.
Бүх нийтийн эрэлт хэрэгцээг олоод, тэрхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд эрүүл саруул ухаанаа дайчилсан, боловсронгүй болгосон эгэл нэгэн эмэгтэйн үүх түух таныг зуун жилийн тэртээ аваачна. Гэвч тэр хүнд тохиолдсон үйл явдал өнөөдөр ч учирч болох л байлаа.
Нью-Йорк мужийн нийслэлээс холгүй, галт тэрэг Гудзон голоос өрнө зүг эргэдэг тэр газар америкийн багавтар Троя хот байдаг. Энэ хот <<Сэм ах» гэгдэх, иргэний дайны үед махан бүтээгдэхүүн армид нийлүүлэх байцаагч байж байгаад Америкийн Нэгдсэн улсын бэлгэдэл болж даян дэлхийд алдаршсан Вильсоны мэндэлсэн эх нутгийн хувьд ч алдартай.
Тэрчлэн Троя хот бол «Эрроу» цамцны рекламын баатрын төрсөн хот, жижиг барааны үйлдвэрлэлийн төв гэдгийг сургуулийн сурагчид ч андахгүй. Нутгаасаа хальж гарсан Трояны бизнес нь нэгэн дархны эхнэр бухимддаг байсны улмаас үүссэн түүхтэй. Тэр эмэгтэйн нөхөр Орпандо Монтегю эрхэлсэн ажлаараа бахархдаг, бас ганган хээнцэр нэгэн байлаа. Тэрээр өдөр бүр цамцаа сольдгийг хотынхон мэднэ. Энэхүү онцлог нь Монтегю ноёны нэр төрийг өргөдөг байсан боловч, хатагтай Монтегю нөхрийнхөө цамцыг байнга угааж байх төвөгтэй ажилтай байлаа.
Бас тэгээд тэр үед <<Тайд>> гэдэг угаалгын нунтаг, «Бендикс» гэдэг угаалгын машин, цахилгаан индүү бий болоогүй байсан болохоор хатагтай Монтеюгийн ажил ч барагдахгүй их байв.
Ханна бол зөрүүд адаар эмэгтэй биш байсан болохоор нөхрийнхөө шаардлагад бухимддаггүй, харин ч дотроо бас бахархдаг байлаа. Гэсэн хэдий боловч нэгэн цагт тэвчээр нь барагджээ. Нэгэн үдэш хоолоо идчихээд нөхөр нь дууны чуулганд дуугаа давтахаар явахад хөөрхий эзэггэй нөхрийнхөө тайлж орхисон баахан цамцтай л гав ганцаараа үлдлээ. Тэр цамцнуудын зах нь өлөн хиртэй болохоос цэвэрхэн л байлаа. Харин тэгтэл энэ олон моньдын цамцнуудыг угааж, мушгиж, хатааж, цардаж бас индүүдэх хэрэгтэй байдаг, тэгээд бас өлөн хиртэй ганцхан захнаас л болж тэр шүү! Ханна бухимдаж цухалдлаа. Эцгийнх нь үед бол хавьгүй амар хялбар байжээ, цаасан захнуудыг ганц хоёр удаа емсчихөөд л хаядаг байлаа. «Байз, байз хэмээн дархны гэргий цэнээд, урьд цаасан зах хэрэглэдэг байсан юм бол би яагаад сольдог зах даавуугаар хийж болдоггүй билээ?» гэж боджээ.
Тэгээд л оёдлын хэрэгсэлтэй сагс руугаа ухасхийж, хайч аваад л тайрч гарлаа. Хэдхэн хормын дотор л Монтегюгийн бүх цамц захгүй мухар болчихсон байлаа.
Маргааш нь Орландо Монтегю сурсан зангаараа л эхнэрээ цамц авчирч өгөөч гэхэд нь Хаана тун ч элэгсэг, цамцыг нь өмсгөж өгчээ. Гэтэл цамцных нь зах мухар болчихсоныг тэмтэрч мэдээд л:
- Энэ чинь одоо юу вэ? Зах нь яасан?! Хэмээн хашхирвал гэргий нь тун чтайвнаар,
- Хонгор минь, бүү цухалд, Хөдлөлгүй зогсож бай. Би одоохон тогтоогоод өгье!
- Яасан юм бэ?
- Би тайрчихсан юм.
- Тайрчихсаан?! Үгүй, яаж тэнэглэж байгаа чинь тэр вэ?
- Угаахад амар болгож байгаа минь тэр гэвэл мистер Монтегю цухалдахын туйлаар цухалдан:
- Одоохон буцааж оё!
- Оёмоор байгаа бол өөрөө оё.
- Үгүй яалаа гэж?! Чи л хайчилчихаа биз дээ! Гэхэд л миссис Монтегю ялан дийлэх мөч ирснийг мэдээд:
- Илжигнийхээ чихэнд ч уяна уу өөрөө мэд! Надад хамаа алга! I ээд,-Хууль ёсныхоо эхнэртэйгээ харьцахдаа үгээ олж байхыг хичээгээрэй гэжээ.
Гэргий нь тайрсан захыг цамцны дотор талд хоёр бүчээр тогтоож байх хооронд тайтгарахаас өөр зам мистер Монтегюд байсангүй. Монтегю бухимдаж байсан ч дотроо бас баяртай байлаа.
Тэр үдэш, Орландо Монтегю нэгэн гишүүн нь болох «Зохицол» нийгэмлэгийн цуглаанд цугласан жентьменүүд сэдэж бүтээсэн шинэ зүйлийг нь ажичихаад:
- Юу гээч бэ? Гэхэд нь Монтегю шинэ бүтээлийн түүхэнд бишгүй олонтоо болдог л янзаар,
- Миний сэдсэн бяцхан зүйл. Эхнэрийн маань ажилыг нэн хөнгөвчилдөг юм гэжээ.
Найз нар нь Монтегют энэ санаагаа арилжааны аястай болго хэмээн зөвлөцгөөсөн бөгөөд мань хүн ч амжилттай хэрэгжүүлсэн юм. Гэвч Еврипидийн жүжгээр нэрлэсэн <<троянчууд» энэ шинэ зүйлийг дав даруй Троя хотын эмэгтэйчүүд тэмцэн боссон тухай гардаг.
Нью-Йорк мужийн Троя хотын эмэгтэйчүүд ч бас хуучин хийцийн цамцны эсрэг нийтийн хөдөлгөөн зохион байгуулж ялан дийлсэн
юм.
Олон жил өнгөрч, «Клюет Пибоди» компаний Фредерик Пибоди «Эрроу» гэдэг захтай цамц өмссөн хүний дүр зургийг бүтээсэн билээ. Реклам сурталчилгааны тэр залуу, сайхан эр хүний бэлэгдэл, эмэгтэй хүн болгоны мөрөөдөл болсон түүхтэй. Тэр залууд зориулсан дуу, шүлэг, тэр ч атугай нэг жүжиг гарсан юмдаг.
«Эрроу» захтай цамц өмссөн энэ залууг үзэж харахаар эрэгтэйчүүдийн цамцны үзэсгэлэнд эрэгтэйчүүд, хөвгүүд шавчихсан байдаг байсанг би ч сайн санаж байна. Тэд ийнхүү мадам Монтегюд үг дуугүй гүн талархлаа дэвшүүлж байсан юм шүү.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа фронтоос эргэж ирсэн цэргүүд армийн хувцасанд нь байсан шиг эргэсэн сольдог захтай цамц ч омсөх дуртай байсан агаад, гагцхүү хайчаар зэмсэглэсэн мадам Монтегюг ч энд бас дурсан санахад илүүдэхгүй.
Троя хотын Елена мянган хөлөг онгоцыг хөдөлгөхүйц гоо сайхан бүсгүй байсан гэж домогт гардаг. Троя (Нью-Йорк муж) хотын Ханна тийм гоо сайхан бүсгүй биш байсан боловч, жирийн хайчтай нэгэн байсан агаад, эцэс төгсгөлгүй хүнд хүчир ажлаас эмэгтэйчүүдийг ангижруулж, аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбарыг хөдөлгөж хөгжүүлсэн юм.Бүх нийтийн эрэлт хэрэгцээг олоод, тэрхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд эрүүл саруул ухаанаа дайчилсан, боловсронгүй болгосон эгэл нэгэн эмэгтэйн үүх түух таныг зуун жилийн тэртээ аваачна. Гэвч тэр хүнд тохиолдсон үйл явдал өнөөдөр ч учирч болох л байлаа.
 
Санаандгүй санаа олж сайхан баяжсан түүх-1 Хэвлэх
Арабын Нэгдсэн Эмират улсд цэвэр ус гаргаад асар их баяжсан нь
Эрдэнэбат хэсэг хүмүүсийн хамт Арабын эмират улс руу ажиллахаар явжээ. Тэднийг Баяраа гэх нэгэн залуу зуучилж яваа аж. Цалин өндөр хийх ажил бага, ажлын цаг цөөхfн гэх зэрэгээр ухуулж тэднийг ятгаж дөнгөжээ. Ирж очих билетыг нь заавал авахуулж ингэхгүй бол виз гарахгүй гэх зэрэгээр учирласан учираас бүгд буцах билетээ аваад Казакстанаар дамжин Арабын Эмиратын Дубай хотод хөл тавив. Зуучлагч залуу тэдчийг нэгэн зочид буудалд оруулаад хүн тус бүрээс зуучлалын хелс 2000 доллар аваад ажилаа хөөцөлдөнө гээд гарч одлоо. Гэвч энэ бол залилан байжээ. Тэд буудалд 14 хоноход нөгөө зуучлагч ирсэнгүй хамаг мөнгө төгрөгөө баран сүүлдээ өөрдөдөө байсан үнэт эдлэлүүдээ заран байж буудалын хөлсөө төлөөд буцах билетынхээ ачаар Монголдоо хөл тавьжээ.
 
"Тавантолгой"-н нэгж хувьцааны үнэ 449.650 төгрөгт хүрлээ Хэвлэх
Монголын хөрөнгийн бирж өчигдөр 18 компанийн 175.009 ширхэг хувьцааг 37.8 сая төгрөгөөр арилжжээ. "Ар хуст-Шунхлай" компани 72.530 ширхэг үнэт цаас борлуулснаараа тоо ширхгийн хувьд нэгдүгээрт жагссан байна. Тус компанийн нэгж хувьцааны үнэ 16 төгрөг байгаа нь 14.3 хувиар өссөн үзүүлэлт аж.
Өчйгдрийн арилжаагаар "Багануур", 'Тавантолгой"-н хувьцааны үнэ тус бүр 15 хувиар огцом өссөн байна. Ингээд "Багануур" хувьцаат компанийн үнэт цаасны ханш 6900 төгрөгт хүрсэн агаад нийт 2032 ширхэг Оорлогджээ. Харин "Тавантолгой"-н хувьцаа 449.650 төгрөгөөр арилжаалагдсан байна. "Гермес центр" компанийн үнэт цаас хамгийн ихээр буюу хоёр хувиар хямдарч, 50 төгрөг болжээ.
 
Гучин тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ Хэвлэх
Хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг 300 гаруй компаниас одоогийн байдлаар 16 нь ногдол ашиг тараасан гэх мэдээ байна. Тэдгээр компани 157,171.061 ширхэг хувьцаанд 30,856.495.163 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байх юм.
Хуульд зааснаар тухайн санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1–ний дотор ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдах үүрэгтэй.
Энэ хурал нь өнгөрсөн жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргадаг аж. Гэвч одоогийн байдлаар энэ журам манайд хангалтгүй үйлчилдэг нь биржид бүртгэлтэй компанийн 10 хүрэхгүй хувь ногдол ашиг тарааж буйгаар тайлбарлаж болох юм.
 
Мянганы сорилтын сангийн төслийн сонгон шалгаруулалт /2010-09-03/ Хэвлэх
ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци болон Монгол Улсын Засгийн газар нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгоор Мянганы сорилтын гэрээ байгуулсан билээ.
Мянганы сорилтын гэрээг хэрэгжүүлэгч Монголын Мянганы Сорилтын Сангийн Техник Мэргэжлийн Боловсрол Сургалт (ТМБС) төслөөс Өрсөддөөнт тэтгэлэгт хөтөлбөр (ӨТХ)-ийг зарлан хэрэгжүулж байна. ТМБС төсөл нь ажилгүй болон мэргэжлийн бус хөдөлмер эрхэлж буй Монгол иргэдийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх замаар хөдөлмөр эрхлэлт, орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дараах чиглэлүүдээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлснээр энэхүү зорилгыг хангана. Үүнд:
 
Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт /2010-09-01/ Хэвлэх
УРЬДЧИЛСАН СОНГОЛТЫН УРИЛГА
Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдер Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010
1. Таван толгойн нүүрсний ордод гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд олон улсын хэмжээнд энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2. Таван толгойн нүүрсний орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтсан, нутгийн өмнөд буюу го-вийн бүсэд оршдог, дэлхийд томоохонд тооцогдох коксжих нүүрсний орд юм.
Монгол Улсын Их Хурал (Парламент), Засгийн газрын шийдвэрийг үндэслэж, Төрийн өмчийн хорооны удирдамжийн хүрээнд уул уурхайн гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх компанийг сонгох тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн чадавхийг магадлах зорилгоор энэ урьдчилсан сонголтыг явуулж байна.
Энэ урьдчилсан сонголтод тэнцэж, тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь Эрдэнэс МГЛ ХХК-ийн охин компани болох, Таван толгойн нүүрсний ордод явуулах үйл ажиллагааг хариуцах "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гэрээт олборлолтын ажлын гүйцэтгэгч болно.
3. Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
■ Жилд 15 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрсийг оролцуулан) олборлох, ийм хэмжээний бүтээгдэхүүн олборлоход шаардагдах хөрс хуулалтын ажил хийх туршлага, чадавхи бүхий байх;
■ Үйл ажиллагааны гол үндсэн чиглэл нь олборлолтын үйл ажиллагаа байдаг гэрээгээр олборлолт гүйцэтгэдэг нэр хүнд бүхий оператор компани байх;
■ Аудитаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, балансаа ирүүлэх (тухайн орны санхүүгийн жилээр тооцсон байж болно);
■ Гэрээт ажлыг хэрэгжүүлж эхлэхэд хүрэлцэхүйц санхүүгийн чадавхи, төслийн санхүүжилтийг хийх санхүүгийн байгууллагатай холбогдож чадах найдвартай холбоо харилцаатай байх;
■ Өөрийн орон болон олон улсад үйл ажиллагаагаараа танигдаж үнэлэгдсэн, түүний дотор уул уурхай өндөр хөгжсөн оронд нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэдэг, уурхай ажиллуулдаг туршлагатай байх;
■ Уул уурхайн дэвшилтэт тэргүүний техник, технологи хэрэглэдэг байх;
■ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар олон улсын стандартыг баримталж хэвшүүлсэн байх;
■ Хедөлмөрийн аюулгүйн үйл ажиллагааны ендөр үзүүлэлттэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн втандартыг хангасан байх;
■ Олборлолтын ажлыг гүйцэтгэх өндөр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчинтэй байхаас гадна үйл ажиллагаа явуулах орны мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах хөтөлбөртэй байх;
■ Ашиг сонирхлын зөрчилгүй байх
■ Бусад*
Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт
Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010
1. Таван толгойн нүүрсний ордод гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд олон улсын хэмжээнд энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Бизнесийн ажиллагааг хэрхэн хөнгөвчлөв Хэвлэх
Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг онлайн болон нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлага, баримт бичиг олгох цаг хугацааг багасгах, төлбөр, хураамжийг бууруулах, чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Бүртгэлийн шинэтгэлийн үйл ажиллагааны ажлын явц, үр дүнг олон улсын байгууллага, Элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад газар дээр нь танилцуулж, тэднийг мэдээллээр хангах зорилготой уулзалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулах гэж байна.
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр560
mod_vvisit_counterӨчигдөр822
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1382
mod_vvisit_counterЭнэ сард5585
mod_vvisit_counterНийт326251

Статистик

Гишүүд : 619
Мэдээлэл : 4039
Мэдээллийг Үзсэн Тоо : 1842147