| Таван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж лизингээр олгоно |
|
|
|
| Бичсэн Золбадрал |
| 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 21:20 |
Өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл Засгийн газраас олгосон. Энэ зээлийн 30 хувийг нь эрх авсан арилжааны банкууд бүрдүүлсэн. 2006 оноос хойш арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 16.4 дөрвөн тэрбум төгрөгийн сан бүрдүүлсэн байна. Энэ жил жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг хөдөө орон нутагт "Хас", "Хадгаламж", "Хаан", "Төрийн банк" олгох болжээ. Нийслэлд "Капитрон", "Голомт", "Улаанбаатар" банк олгох ажээ. Тиймээс өчигдөр тэд ХХААХҮЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Т.Ням-Осортой энэ жил олгох зээлийн тухай ярилцлаа.-Өнгөрсөн жил олгосон зээлээс энэ жилийнх ямар онцлогтой вэ? -Энэ жил 30 тэрбум 800 сая төгрөг мөн л гурван жилийн хугацаатай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр үйлдвэрлэгчдэд олгоно. Өнгөрсөн жил гарч байсан алдаа бэрхшээлийг давахад ихээхэн анхаарч байна. Гол бэрхшээлийн нэг бол зээлийн барьцааны асуудал. Ингээд зээлийн баталгааны сан бий болгохоор болсон. Мөн лизингээр тоног төхөөрөмж олгохоор таван тэрбум төгрөг төлөвлөөд байгаа. Бас боломж олдвол даатгалын системээ ч туршиж үзнэ. -Өнгөрсөн жил зээл авсан аж ахуйн нэгжид дахиж зээл олгох уу? -Зээл аваад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, хөрөнгийн эх үүсвэр хүрээгүй, техник технологио шинэчилж чадаагүй аж ахуйн нэгжид зээл нэмж олгож болно гэж журманд заасан. Өөрөөр хэлбэл, зээлээ хугацаанд төлөөд үйл ажиллагаа нь хэвийн байх ёстой гэсэн үг. -Зээл авчихаад төлөхгүй байх явдал байна уу? -Одоогоор зээл төлөх график алдсан аж ахуйн нэгж алга. Бүх банкнаас зээл төлөлт ямар байгаа талаар тухай бүрт нь мэдээлэл авч байгаа. Гэхдээ бидэнд олгосон зээл 100 хувь төлөгдөнө гэсэн баталгаа одоогоор алга. 80-90 хувьтай төлөгдөх байх гэсэн тооцоо урьдчилж хийж байна. -Энэ жил олгох зээлийн хэмжээ ямар байх вэ? -Ер нь, олгож байгаа зээлээ хоёр хувааж байгаа. Орон нутаг, бүсийн болон улсын чанартай гэж. Орон нутгийн чанартай зээлд 100 сая хүртэл төгрөг олгож байгаа. Улс, бүс нутгийнханд тэрбум хүртэл төгрөгийн зээл олгож байгаа. Өнгөрсөн жил 100-500 тэрбум төгрөгөөр 40 гаруй аж ахуйн нэгжийг дэмжсэн. 1528 аж ахуйд 50-100 сая төгрөгийн зээл олгосон. -Зарим аж ахуйн нэгж энэ зээл эзэндээ очихгүй байна гэсэн гомдол гаргаж байсан? -Өнгөрсөн жил зээл авах гэж 5000 гаруй аж ахуйн нэгж хүсэлт гаргасан. Тэд нийт 187 тэрбум төгрөгийн зээл авах төсөл бичсэн юм. Гэтэл эх үүсвэр нь 30 тэрбум төгрөг. Энэ зээлийг 1528 аж ахуйн нэгж авсан. Иймээс мөнгө хүрэл-цэхгүй тул гомдол гарах нь зайлшгүй юм. Ер нь, хамгийн сүүлийн үеийн, боломжтой техник технологитой төслийг дэмжинэ гэдгийг анхаарах хэрэгтэй. -Зээлийн баталгааг яаж гаргах вэ? -Зээлийн баталгааны санг энэ жил 1.5 тэрбум төгрөгөөр дэмжинэ. Анх удаа ийм зүйл хийж байгаа учир эрхзүйн хувьд дутагдалтай байгаа. Гэвч 5-10 сая төгрөгийн зээлийн баталгааг янз бүрийн хувилбараар гаргаж турших гэж байна. Зээл олгоод л батлан даалтын үйл ажиллагаа эхэлнэ. -Лизингээр олгох тоног төхөөрөмжийг яаж авах вэ? -Тоног төхөөрөмжийг 3-5 жилийн хугацаатай олгох талаар төсөл хийж байна. Давуу тал нь гэвэл тухайн хүн хаанаас ямар тоног төхөөрөмж авах талаар бодохгүй, илүү зардал гаргахгүй юм. Нэгдсэн журмаар ижил төрлийн тоног төхөөрөмж олгоно. Иймээс сэлбэг хэрэгсэл үйлчилгээ засвар хийхэд хялбар байх болно. -Тоног төхөөрөмж нэгдсэн журмаар олгоно гэж байна. Яг ямар салбарын үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх юм бэ? -Манайд 17 салбар байдаг. Бүгдийг нь судалж байна. Гэхдээ хүнс, хөдөө аж ахуй, барилга, гар урлалын чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж түлхүү оруулж ирнэ гэсэн үг. -Нэг аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээл бас тоног төхөөрөмжийн лизинг зэрэг авч болох уу? -Зээл, лизинг хоёрын аль нэгийг нь л сонгоно. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 12, Баасан гариг, 10:56 |
| Үйлчилгээ |
| Мэдээ |
| Зөвлөгөө |
| Хайлт |
| Холбоо барих |
![]() | Өнөөдөр | 555 |
![]() | Өчигдөр | 822 |
![]() | Энэ долоо хоног | 1377 |
![]() | Энэ сард | 5580 |
![]() | Нийт | 326246 |