| Жилийн 12 хувь гэдэг өндөр хүү биш |
|
|
|
| Бичсэн Золбадрал |
| 2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 21:42 |
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор 30 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон билээ. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.-Төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан олгодог зээлийн хэмжээгээ нэмж энэ онд 30.8 тэрбумыг зарцуулахаар болсон. Нийслэл хөдөө орон нугагг энэ мөнгө ямар зарчмаар хуваарилагдах бол? -Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төр, засгаас дэмжиж олон арга хэмжээ авч байгаа. 2010 онд 30 тэрбум 830 сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрийн газруудад олгохоор төсөвт тусгасан. Өнгөрсөн жилийн зээл авсан аймгуудын эргэн төлөлтөөс харж байхад энэ жил аймгуудад дунжаар 700 сая төгрөг хуваарилагдах тооцоо байна. Харин нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийнхэнд таван тэрбум төгрөг буюу оролцогч банкуудын хувьтай нийлээд 6.5 тэрбум төгрөгийн зээл олгох байх. Томоохон аймаг болон бүсийн чанартай том зээлд 9.5 тэрбум зарцуулагдах байх. Лизингийн үйлчилгээнд таван тэрбум төгрөг зарцуулахаар ерөнхий хуваарь гарсан байна. Нийслэл болон аймгуудын жижиг дунд үйлдвэрийн газрууд төслөө шалгаруулах ажлаа хоёрдугаар сарын дундаас эхэлсэн байгаа. Төслийг хүлээж авах, нэгтгэх комиссынхон шалгаруулсан төслөө банкинд шилжүүлэх, банк төслийг судалж дүтнэлт гаргах гээд бараг 40 хоног энэ ажил явагдах болохоор мөнгө шилжүүлэхээс илүүтэй төслөө шалгаруулах ажлаа эртхэн эхлэх үүрэг даалгаврыг аймгийн жижиг дунд үйлдвэрийн газруудад өгсөн байгаа.
-Өнгөрсөн хугацаа их алдсан учраас зарим бизнес эрхлэгчдийн төсөл шалгараагүй, хаана хандахаа мэдэхгүй байсан гэх гомдол гарч байсан. Энэ жил яг хэзээнээс зээлдэгчийн гар дээр мөнгө очих вэ? -Өнгөрсөн жил тодорхой хугацаа заагаагүй учраас хугацаа алдаж байсан. Энэ жил төслөө хүлээж аваад 10 хоногийн дотор хүлээж авсан үгүйгээ мэдэгдэнэ.Тавдугаар сарын З0-нд нийслэл, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар тусгагдсан зээл иргэдийн гap дээр бүрэн очсон байна. Тариа будааны ажил эхлэхээс өмнө олгосон гэсэн үг. Зарим хүмүүс хоёр хуудас өргөдөл шиг юм бичиж өгөөд түүнийхээ араас хоёр гурван cap явдаг. Зарим нь 20-30 хуудас төсөл бичиж өгөөд тэр нь шалгардаггүй тохиолдол бий. Төслүүд замдаа будилах нь цөөнгүй. Бизнес эрхлэгчид төслөө УИХ-ын гишүүн, Аймгийн Засаг дарга, яам, мэргэжлийн холбоо гэсэн баахан газраар цохуулах гэж гүйсээр байтал маш их хугацаа алддаг. Тийм болохоор зээл хүсч байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хэлэхэд төслийг Нийслэлийн болон тухайн аймгуудын жижиг, дунд үйддвэрийн газарт, томоохон зээлдэгчдийн төслийг ХААХҮЯ-д л хүлээж авна гэж хэлмээр байна. Нийслэлд болон томоохон зээлдэгч аж ахуйн нэгжид 100 сая төгрөг, аймгуудад 50 сая төгрөг хүртэлх зээлийн төсөл хүлээн авна. -Зээлийг ямар шалгуураар олгох вэ. Өнгөрсөн жил олгосон зээлээс болж нэлээд шүүмжлэл гарсан. Тодруулбал, жинхэнэ эзэддээ биш эрх мэдэлтнүүд хувааж авлаа гэхчлэн. Ингэхэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? -Энэ жилээс зээлийг залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийнх нь үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олгоно. Өнгөрсөн жил олгосон 30 тэрбум төгрөгийн зээлийн тухайд янз бүрийн яриа гарсан байх. Гэхдээ энэ мөнгө жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг 100 хувь шийдэж чадаагүй нь тодорхой. Бидний хийсэн судалгаагаар өнгөрсөн жил энэхүү зээлд 4600 орчим бичил бизнес эрхлэгч хамрагдахаар төслөө ирүүлсэн ч 1600 орчим нь шалгарч зээлд хамрагдсан. Тодруулж хэлбэл, зээл авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэсэн үг. Энд хэлэх бас нэг ололттой зүйл нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил л гэхэд улсын хэмжээнд 370 гаруй жижиг аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан байна. Том компаниудад хүндрэл байдаг. Үнэхээр дэмжих шаардлагатай компаниуд байна. Өөрсдөө 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан хэрнээ нэг тэрбум төгрөг дутсан тохиолдол бий. Тухайлбал, "Алтан тос" компани үйлдвэрлэлд гурван тэрбум төгрөг гаргаад нэг тэрбум төгрөг дутаж байсан болохоор зайлшгүй зээл олгох шаарддага гарсан. Нэгээс 200 хүртэл ажилчинтай, 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэр гэж хэлдэг. Монголын нийт аж ахуйн 95-97 хувь нь энэ үйлдвэрт хамаардаг болохоор бүх хүн зээл авах гээд байдаг. Цаашдаа жижиг дунд үйлдвэрийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй, томьёоллыг нь тодорхой болгох хэрэгтэй байна. -Жижиг, дунд бизнес эрхлэгчид голдуу ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ? -Судалгаанаас харж байхад хөнгөн үйлдвэр, газар тариалан, худалдааны чиглзлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байдаг. Мөн 1000 орчим аж ахуйн нэгж, иргэн энэхүү зээлийн хүрээнд техник технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж, 5600 орчим иргэн шинэ, 19 мянга орчим хүн түр ажлын байртай болсон гэсэн тоо гарсан. Хөнгөн үйлдвэрлэл гэдэгт арьс шир, ноос ноолуур голчилж байна. Дашрамд хэлэхэд, жижиг, дунд үйлдвэрийн ангилал гэдэгт жижиглэнгийн худалдаа болон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж ордог. Аймгуудын хувьд хүнсний 286 үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн 370 орчим төслийг, 328 хөнгөн үйлдвэрийн төслийг дэмжсэн байна. -Өнгөрсөн жил хэчнээн төслөөс хэдийг нь шалгаруулсан бэ? -Өнгөрсөн жил 187 тэрбум төгрөгийн 5800-гаад төсөл ирсэн. Үүнээс 1450 төслийг дэмжсэн. Харин одоо 30 тэрбум төгрөгийн зээлд 140-150 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжих гэж байна. -Аймгийн дэд комисс байгуулагдаж хяналт шалгалт тавьдаг. Зарим аймагт мэргэжлиин бус хүмүүсийг комисст оруулдаг гэсэн шүүмжлэл бий? -Аймгийн дэд комиссын журам нэлээн өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн жил аймгийн Засаг дарга нар өөрсдөө комиссоо байгуулах, Хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нь нарийн бичгийн дарга байна. Бусад асуудлаа өөрсдөө зохицуул гэсэн чиглэл өгсөн байсан. Зарим аймаг дэд комисст энэ ажлыг хариуцаагүй хүмүүсийг оруулсан байсан Тэгэхээр энэ жил аймгийн комиссын дарга нь аймгийн Засаг дарга, комиссын дэд дарга нь аймгийн Хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга, нарийн бичиг нь жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн болон төрийн бус байтууллага, банкны төлөөлөл гэхчлэн нэг аймагт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт тавьж ажиллана. -Өнгөрсөн жилийн 30 тэрбум төгрөгөөс нэлээд нь үлдсэн гэсэн. Энэ унэн үү? -Буцаагдах битгий хэл аймгуудад хүрэлцэхгүй дутсан. Аймгуудын шалгарсан төсөл олон байгаа. Банк нь зөвшөөрсөн, комиссоос шалгарсан ч мөнгөний эх үүсвэр байхгүйгээс орхигдсон аж ахуйн нэгжүүд цөөнгүй. Банкууд дээр удаан байршуулж хүү мөнгийг нь идсэн гэх асуудал гарсан. Ийм учраас энэ жил төслөө шалгаруулаад зээлийг Сангийн яамаар дамжуулахаар болсон. -Нэг аймагт хэчнээн төгрөг төсөвлөж байгаа вэ? -Өнгөрсөн жил нэг аймагт дундчаар 780 орчим сая төгрөг хуваарилсан. Энэ жил Улаанбаатар хотод нэг зээлдэгчид 100 сая, орон нутагт 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ жил тавдугаар сарын 30-ныг хүртэл зээлийг олгож, хамгийн сайн ажилласан аймгуудын эргэн төлөгдөх мөнгөнөөс урамшуулал болгож нэмж эх үүсвэр олгоно. Энэ хугацаанд ажлаа хийгээгүй, комиссоо байгуулаагүй, төслөө шалгаруулаагүй хариуцлага алдсан аймгуудын мөнгийг буцааж, эх үүсвэрийг нь татна. Өнгөрсөн жил Говьсүмбэр, Дорнод аймгаас мөнгийг татаж байсан бол Архангай, Ховд, Хөвсгөл зэрэг аймагт нэмэгдэл эх үүсвэр олгосон. -Одоо олгох 30 тэрбум төгрөгийн зээлийг ямар банкаар дамжуулах вэ. Энэ жил зээлийн хүү, хугацааг хэрхэн тооцсон бэ. Энэ мөнгийг хэрхэн хуваарилах гэж байна? -Аль болохоор тэргүүний болон дэвшилтэт технологитой аж ахуйн нэгжидзээлийгтүлхүүолгоно.Хэтэрхий хоцрогдсон хуучин үйлдвэртэй бол чанартай бараа бүтээгдэхүүн гаргаж чадахгүй гэсэн үг. Тийм болохоор тэргүүний техник технологи дээр дэвшилт гаргах үйлдвэрийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Оролцогч Банкуудын хувьд "Хас", "ХААН" 'Төрийн банк" урьдчилсан байдлаар төслүүдийг зөвшөөрөөд оролцох саналаа өгсөн. Энэ сарын эхээр ХХААХҮ-ийн сайдтай гэрээ байгуулна. Сарын нэг хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, аймаг бүсийн шинж чанартай том зээл бол таван жилийн хугацаатай байна. Жилийн 12 хувийг өндөр хүү байна гэж байгаа. Сарын нэг хувь гэдэг боломжийн шүү дээ. Ноднин нэг хоёр cap болгоод зээлээ хүүтэй нь зэрэг төлж байсан бол энэ жил үйлдвэрлэлтийн зориулалтаар зээл авсан зээлдэгчид нэг жилийн дараа үндсэн зээлээ төлж эхэлнэ. Энэ хугацаанд зөвхөн хүүгээ төлнө. "Өдрийн шуудан" сониноос |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 22:44 |
| Үйлчилгээ |
| Мэдээ |
| Зөвлөгөө |
| Хайлт |
| Холбоо барих |
![]() | Өнөөдөр | 552 |
![]() | Өчигдөр | 822 |
![]() | Энэ долоо хоног | 1374 |
![]() | Энэ сард | 5577 |
![]() | Нийт | 326243 |