Skip to content
Та энд байна: Нүүр Зөвлөгөө Зөвлөгөө Албан тушаал дэвшихэд туслах арван арга
Албан тушаал дэвшихэд туслах арван арга Хэвлэх
Бичсэн Золбадрал   

Дарга болохыг хүсэхгүй хэн байхав. Дарга болно гэдэг юм хийнэ гэсэн үг, юм хийнэ гэдэг бүтээл гаргана гэсэн үг, бүтээл гаргавал аз жаргал ирнэ гэсэн үг.  Ингээд дарга болох гэж бодож байгаа хэн нэгэнд дараах зөвлөмж хүргүүлэв. Дарга болохыг үл хүсэгчид уншихгүй байж болно, гэхдээ юмыг яаж мэдэхэв уншаад үзэхгүй юу дарга болчих ч юм билүү.
1. Yргэлж цоглог бай
Ажлын өдөр чинь төлөвлөгдөөгvй төвөгтэй зvйлээр дvvрэн байлаа ч бvv бухимд. Уурлаагvй байхад бvтээгvй юм уурлахаар бvтнэ гэж vгvй.

Хэсэг хугацаанд тайван байж бодлоо цэгцэлбэл арга заавал олдоно.
Барайгаад байлгvй инээмсэглэ. Ямарч vед барьц алдахгvй гэдгээ даргадаа харуул.

2. Өөрийгөө ажлаар дар
Өөртөө их vvрэг хариуцлага оноох нь даргад чинь таны талаар аятайхан сэтгэгдэл төрvvлнэ. Мөн их ажилтай байх нь таныг энэ компанид ямар чухал хvн болохыг харуулна.

3. Эрт ирж,орой харь
Энэ нь таныг бусад ажилтнаас товойлгож өгнө.Өглөө бvр дор хаяж 15 минутын өмнө ирж ,оройд илvv цагаар ажиллавал таныг сайн ажилтан гэж магтах болно.

4. Өөрийгөө чухал хvн гэдгийг харуул
Бусад хvн өөрийг чинь ямар чухал хvн болохыг мэдэж байх ёстой. Та илvv цагаар ажиллан ,ажлын бvтээмжээ нэмэгдvvлсэн шvv дээ. Гэхдээ дарга нар чинь vvнийг анзаарахгvй бол зvтгэл чинь талаар болно.

5. Бvрээгээ тат
Таны хийсэн бvхэн талаар өнгөрөхгvй гэдгийг бусдад ойлгуул.Шинэ төлөвлөгөө зохиож,хамт ажиллагсад маань шvvмжлэх болов уу гэж санаа бvv зов.Шvvмжлэл гарвал тайвнаар хvлээн авч,vйл ажлаа танилцуул.

6. Амжилтаа баталгаажуул
Хэр их хийснээ даргадаа тайлагнахдаа тоо баримтаар vзvvл. Жишээ нь өнгөрсөн жилийн дvнтэй харьцуулж болно. Хэрвээ та бvгдийг нь сайн тайлбарлаж чадвал дарга тань таныг сайшаах болно.

7. Сайхан хувцасла
Ажилдаа ч ,аминдаа ч арчаатай хvнд дарга нар дуртай байдаг.Тиймээс vргэлж цэвэр цэмцгэр,сайхан хувцаслаж яв. Хэт дэгжирхэх хэрэггvй. Нягтлан бол нягтлан шиг, менежер бол менежер шиг байх ёстой.

8. Хэрхэн дэвших талаар асуу
Дарга тань таныг тушаал дэвших бодолтой явдгийг мэдэх ёстой. Энэ тухайгаа ямар нэг шинэ ажил эхэлсний дараахан дуулгавал тохиромжтой.

9. Зөв хvмvvстэйгээ дотно бай.
Нөлөө бvхий хvмvvстэй дотно байх нь таныг зорилгоо биелvvлхэд тvлхэц болно. Yдийн цайны vеэр хэнтэй нэг ширээнд суух вэ ,завсарлагаагаар хэнтэй хууч хөөрөх вэ гэдгээ анхаар.Хэрвээ залхуу зорилгогvй нэгэнтэй нийлээд байвал тийм л хvн болно. Болж өгвөл даргатайгаа ойр бай. Тэр л хэнийг дэвшvvлэх вэ гэдгийг мэдэх хvн шvv дээ.

10. Даргадаа тусал
Даргадаа илтгэл бичихэд нь тусалж,завсарлагын vеэр халуун яриа өрнvvл.Мөн тvvний сайн талыг нь олж харан,янз бvрийн зөвлөгөө ав. Энэ бvхний vр дvнд та хоёрын хооронд дотно нөхдийн холбоо vvснэ.
Энэ зөвлөгөөг дагаад шууд vр дvнд хvрнэ гэж мэдээж vгvй ч,зорилгодоо хvрэх замыг тань товчилж өгөх болно шvv.
 

Сэтгэгдэл бичих


Нууцлалын код
Сэргээх

Follow us on Twitter

Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр768
mod_vvisit_counterӨчигдөр779
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3259
mod_vvisit_counterЭнэ сард7462
mod_vvisit_counterНийт328127

Статистик

Гишүүд : 623
Мэдээлэл : 4048
Мэдээллийг Үзсэн Тоо : 1881713