|
Хөрөнгө оруулалт, маркетингийн бодлогыг зөв хэрэгжүүлж чадвал амжилт өөрөө ирнэ. Бизнес эрхлэгч хэн бүхэн санаж байхад илүүдэхгүй эл үгийг "Витафит инвест" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан хэлсэн. Түүнийг "300 хүн, 300 амжилт" булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. -"Витафит" ундаа моиголчуудын хэрэглээ болох хүртэл "улаан ус" нэртэй "Интоорын ундаа", "Нимбэгийн ундаа" л цангааг тайлдаг ганц нь байлаа. Эдүгээ "Витафит"-ын төрлийн ундаа, жүүс Монголын зах зээлд өөрийн байр суурийг хэн хүнд тийм ч амархан тавьж өгөхгүйгээр батгай эзэлж. Харин үүх түүхийн хувьд хүмүүс тэр бүр мэддэгүй?
-"Витафит" групп байгуулагдаж, төрөл бүрийн жимсний шүүсийг шилэн савлагаатайгаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх хүртэл өөрийн чинь хэлсэнчлэн Архи, пивоны үйлдвэрийн улаан ус, нимбэгийн ундаа бидний амны цангааг тайлдаг байсан. Нэг хэсэг байшингийн орц, булан тохой бүрт жижиг ундааны цехүүд ажиллаж, иргэд тэндээс шилийг нь 80 төгрөгөөр бөөндөж аваад олны хөлийн газар 100 төгрөгөөр зарж 20 төгрөг унагадаг байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Энэ нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаарддагыг яажхангахав. Сонин хэвлэлийн хуудас, телевизээр орой бүр л тийм нэртэй ундааны цехийн үйл ажиллагааг хаалаа, ундааны шилэн дотроос үхсэн ялаа, жоом гарч гэнэ гээд л ярьж, шуугидаг байсан. Үүнийг халах үүднээс орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ундаа, жүүсний үйлдвэр байгуулах санаа төрж 1997 онд "Витафит" групп анхны жижиг үйлдвэрээ ашиглалтад оруулж байлаа. Манай анхны шилэн савлагаатай "Витафит" ундааг зах зээлд нийлүүлсэн даруйдаа л хэрэглэгчдэд таалагдсан. Үйлдвэрлэлийн ажиллагла жигдэрч, эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр биднээс үйлдвэрлэлийнхээ цехийг өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, техник технологийн шинэчлэлт хийх, дэлхийн стандартын шаардлагыг хангахуйцтехнологийгнэвтрүүлэх шаардлага урган гарч ирдэг юм билээ. Зах зээлийн хуульд захирагдаж, хөрөнгө оруулалт, маркетингийн зөв бодлогыг алхам алхмаар хэрэгжүүлсний дүнд 2000 онд үйлдвэрлэлийнхээ бааз суурийг өргөжүүлж, хуванцар савтай хийжүүлсэн ундааны үйлдвэр, 2001 онд хуванцар савтай жимсний үйлдвэр, 2002 онд хуванцар савтай цэвэр усны үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулж, Монголдоо анхдагч болж чадсаны зэрэгцээ үйлдвэрлэлдээ өргөтгөл хийн Францын "Sidel" компанийн тоног төхөөрөмж бүхий хуванцар савтай хийжүүлсэн савтай ундааны үйлдвэр, 2004 онд Тетра Пак савтай шүүсний үйлдвэр, 2005 онд микробиологийн иж бүрэн лаборатори, "Гоё" брэндийн шүүсийг халуунаар хуванцар саванд савлах үйлдвэр, 2009 онд ХБНГУ-ын "KHS AG" компанийн ус, шүүсийг хуванцар саванд хүйтнээр савлах бүрэн автоматжсан өндөр хүчин чадал бүхий "Витафит ACF" үйлдвэрийг тус тус шинээр ашиглалтад оруулаад байна. Энэ бүх амжилтад бид өөрсдийн хүчээр хүрсэн учраас ийн бардам хэлж байгаа юм. Сэтгэл, зүтгэл байвал амжилт өөрөө л ирдэг юм байна лээ. Өнөөдөр манай хамт олон ундаа, шүүс, цэвэр ус, сүү зэрэг 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй.
-Уучлаарай, миний тавих асуулт танд таалагдахгүй байж мэдэх ч хэрэглэгчдийн хувьд увдаа, жүүс, шүүснийхээ түүхий эдийг хаанаас татдаг болох нь хамгийн түрүүнд сонирхох зүйл. Зарим хэрэглэгчдийн хувьд сироп найруулаадл савлачихдаг мэтээр ойлгодог л доо? -Үйлдвэрлэл явуулж буй хүний хувьд хэлэхэд, манай компани Туркээс түүхий эдээ татдаг. Түүхий эдийн тухайд жимсийг технологийн аргаар шахан гаргаж авсан цэвэр шингэн шүүсийг тусгай технологийн дагуу хөлдөөж бэлтгэснийг оруулж ирдэг. Түүнийгээ -95-98 цельст халааж ариутгасны дараа 20 цельс хүртэл хөргөөд вакумжсанГ цэвэр орчинд савладаг. Гэртээ гар аргаар сироп найруулдаг юм шиг ойлгож хэрхэвч болохгүй. Үнэндээ манай компанийн үйлдвэрлэж буй шүүс тасархай гоё амттай. Технологи нь Монголд төдийгүй Азид байхгүй.
-Өдөрт хэчнээн тонн шүүс, ундаа үйлдвэрлэдэг вэ? -Манай компани жилд 65 сая литр ундаа, шүүс, цэвэр уе үйлдвэрлэн борлуулдаг бөгөөд дэлхийд бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтээр тэргүүлдэг Tetra Pak, Cargill Juice, Car-gill Sugar, Loffe, Dohler Group, Wiid зэрэг компаниудтай хамтран ажилладаг.
-Ундаа, цэвэр ус нь өдөр тугмын хэрэглээ гэх утгаараа улсын төсөвт хэчнээн төгрөг нийлүүлдэг вэ? -"Витафит инвест" ХХК нь жилд долоон тэрбум , орчим төгрөг улсад төлдөг. Тоон утгын хувьд чухал биш. Гагцхүү татварын орчин шударга бус байгаад сэтгэл дундуур явдаг. Тодруулж хэлбэл, тухайн хүн хэр шударга бизнес явуулж байна, улсад хэр шударгаар татвараа төлж байна вэ гэдгийг хянадаг тогтолцоо байдаггүй. Монголд өнөөдөр шударга бизнес эрхэлсэн нь бус хар талын бизнес эрхлэгчид хожиж байна. Өөрийн компаниар жишээ авъя. Монголын зах зээлд өнөөдөр элсэн чихрийг хувь хүмүүс оруулж ирэн үнэ ханшийг нь тэд тогтоож байгаа нь нууц биш. Дэлхийн зах зээл дээр элсэн чихрийн үнэ хэлбэлзэж байгаа авч оруулж ирж байгаа үнэ нь дэндүү өндөр. Түүгээр зогсохгүй, дандаа хувь хүний нэрээр оруулдаг төдийгүй гаалийн бичиг баримтаа цаг ямагт худлаа бөглөж, тэр хэрээр улсыг хохироодог атлаа зах зээлээс оруулж ирсэн үнээс хэд давсан ашиг унагадаг нь дэндүү. Дээр нь тэр хүн гаалийн татварын зөрүүгээс хөөрхөн хэдэн төгрөгунагачихаж байгаа. Гэтзл бид шударгаар хөдөлмөрлөөд яах юм бэ. Бас нэг зүйл бол бидний эрүүл мэндэд төлж буй татвар. Би сая төгрөгийн цалин авдаг. Түүнээсээ татвар төлдөг. Гэтэл эмнэлгийн үйлчилгээг 120 мянган төгрөгийн цалинтай хүнтэй ижил хүртдэг. Эмнэлэгт хэвтсэн ч ялгаагүй, ор дэр, цагаан хэрэгсэл, эм тарианы мөнгөө өөрөө халааснаасаа гаргаж байгааг юу гэх вэ. Татварын орчин бидэнд ингэж л шударга бусаар хандаж байгаад дургүй хүрдэг.
-Нэгэн цаг үед танай компани ундаа, шүүсний зах зэзлийг дангаараа шахам эзэгаэж байсан бол эдүгээ өрсөлдөгчидтэй болжээ. Ийм үед маркетингийн ямар бодлого баримтлан ажиллаж байгааг сонирхвол?
-Хамгийн гол нь бид хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Иргэд юу хүсч байна, яавал тэдний хүслийг биелүүлж чадах вэ гэдгийг маркетингийн албаныхан судалж эрэлхийлсний үндсэн дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал шүү дээ. Мөн технологи маш сайн байх хэрэгтэй. Маш сайн чанарын түүхий эд муу технологитой бол хадгалалтын хугацаа даахгүй. Үнэнийг хэлэхэд Монголын зах зээлээс худалдаж авах түүхий эд олддоггүй учраас жинхэнэ үйлдвэрлэгчээс нь авахыг чухалчилдаг. Нөгөөтэйгүүр, бид монголчууддаа итгэдэггүй. Улсынхаа хөгжлийг бодоод хувь хүмүүс, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан тэдний оруулж ирсэн түүхий эдийг ашиглах гэхээр хугацаа нь дууссан, эсвэл хадгалалтын горим алдагдсан байдгаас гадна үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж чалдаггүй.
-Сүүлийн үед дэлхий дахинаараа эрүүл мэнддээ анхаарал тавих болжээ. Монголчууд ч ялгаагүй? -Бид ч бас энэ тал руу анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ундаа бол ювхөн амны цангааг тайлах зүйл шүү дээ, үнэнийг хэлэхэд. Тиймээс бид өнгөрсөн оны тавдугаар сараас "Анар" брэндийн Монголд үйлдвэрлэж байгаагүй 100 хувийн таван нэр төрлийн шүүсийг зах зээлд нийлүүлэх болсон. Мөн жүржийн төрлийн жимсээр алдартай Бразилийн экологийн цэвэр орчинд тарьж боловсруулсан дээд зэргийн жүржийн өтгөруулсэн шүүсийг эх орныхоо цэнгэг усаар сэргээн жүржийн зөөлөн эдээр баяжуулсан "Зөөлөн" брэндийг хэрэглэгчдэд өргөн барилаа. Үүний араас "Гоё" брэндийн 1.5 л савлагаатай 14 нэрийн жимсний шүүс, тараг, цайны төрлийн бүтээгдэхүүнийг чанар, стандартын дагуу үйлдвэрлэж байна. "Витафит" группийн бас нэг бахархал бол Монголд анх удаа Тетра пак технологийг оруулж ирсэн явдал. Энэ технологийн дагуу жимсний шүүсийг үйлдвэрлэж байгаагаас гадна сүү үйлдвэрлэж эхэлсэн. Та бүхэнд бидний үйлдвэрлэсэн "Өглөө" сүү хэдийнэ танил болсон шүү дээ. Тетра пак технологийн гайхамшигт чанар нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ өндөр хэмийн температурт богино хугацаанд ариутгаад, маш цэвэр орчинд хүйтнээр савласнаар бүтээгдэхүүнд агуулагдах төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисын агууламж хэвээр хадгалагдан үлдэж буйгаараа онщгог бөгөөд дээрх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хугацаа уртасгагч бодис ашиглахгүйгээр сүү болон шүүсийг зургаан cap хадгалах боломж бүхий долоон давхар хамгаалалттай сав юм. Энэ онд арван нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.
-Та бүхэн өнөөдрийнхөө амжилтад сэтгэл ханачихсан уу. Ер нь бүтээгдэхүүнээ экспортод гаргах юмсан гэх төлөвлөгөө бий юу? -Бид Оросын зах зээлийг судалж байгаа. Улаан-Үд, Эрхүү хавийг. Экспортод бүтээгдэхүүн гаргана гэдэг чинь үйлдвэрийн өнөөгийн хүчин чадлыг тав дахин өсгөж гэмээнэ зах зээлийн хэрэгцээгханганагэсэнүг.Нөгөөтэйгүүр, Орос чинь тэр чигээрээ сүлжээ бизнест нэгдсэн. Тиймээс тэр сүлжээг задалж, сүлжээний бизнес эрхлэгчидтэй тохирч бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг амаргүй. Өнөөдөр сүлжээний бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчдээс илүү ашигтай ажиллаж буй.
-Та өмнө нь бизнес эрхэлж байв УУ? -Би эдийн засагч мэргэжилтэй. Үйлдвэрээ байгуулахаас өмнө ганзагын наймаа эрхэлж байсан. Өнөөдрийн амжилттай яваа бизнесмэнүүдийн амжилтын гараа ганзгаас эхтэй шүү дээ. Тэр л жишгээс гажаагүй. Харин эдийн засагч мэргэжилтэй гэх утгаараа бусдаас арай илүү алсыг харсан бизнес рүү хөл тавьсан байж мэднэ. Үйлдвэрээ байгуулаад ажиллаж байхдаа ч бүх тооцоог өөрөө гардан хийдэг байлаа.
-Та бүхнийг бизнес эрхлэхэд орчин нөхцөл ямар байв? -Манай үйлдвэр анх арван хүнтэй байгуулагдаж байв. Анх герман хүн байгуулаад жил хэртэй ажиллуулаад ашиг муутай байна гээд ажиллаж байсан хүмүүст нь хэр таарсан үнээр худалдчихсан үйлдвэр.Тухайн үедхэдхэн тоног төхөөрөмжтэй ашиг байхгүй, жижиг цех шахуу юм байсан юм. Тийм үйлдвэрийг хөл дээр босгохын тулд бид өдөр шөнөгүй ажилласан.
-Зээл авч байв уу? - Авалгүй яахав. Техник, технологийн шинэчлэлд маш их мөнгө шаардагдцаг. Хэдэн зуун тэрбум төгрөгийг хаанаас, хэнээс гуйж явах вэ. Мэдээж банкинд л хандана. -Зээлийн бодлого бизнес эрхлэхэд хэр дөхөмтэй вэ? -Банкнаас баримталж буй бодлого нэг үеэ бодвол бизнес эрхлэгчдийг дэмжих тал руу чиглэгдэж буй. Гэхдээ хүү, хугацааны хувьд эргэж хармаар зүйл зөндөө байна. Олон арван аж ахуйн нэгж зээлийн хүүд шатаж, дампуурч байгаа нь харамсалтай.Үнэндээ жижиг, дунд бизнес эрхлэгчид авсан зээлээрээ нэг юм үйлдвэрлэл эрхэлж, хөл дээрээ тогтож ядах гэж байтал хугацаа нь дуусчихдаг. Тэгээд л дампуурчихдаг байхгүй юу.
-Би таны ярьж буйгаас Монголд бизнес эрхлэхэд түвэггэй гэж ойлголлоо. Тэгвэл гарц юу байна вэ? -Бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахад төрийн оролцоо баймаар байна. Өнөөдөр төр татвар нэхэхээс өөр юу хийж чадаж байгаа юм. Зээлийн бодлогоор дэмжээд байна гэх л юм. Гэвч өгсөн зээлээ нугалсан ашгаар эргүүлж авчихаад бизнес эрхлэх орчин нөхөлийг нь сайжрууллаа хэмээн жүжиг тавьдаг. Аж ахуйн нэгжүүд зээлийн хүүд байдгаа шавхаад эргэлтийн хөрөнгөгүй үлдэж байгааг юу гэх юм. Иймэрхүү байдлаар л дэмжиж байх шив дээ. Үнэнийг хэлэхэд, манай үйлдвэр шиг хөл дээрээ тогтсоныг нь тэр бүр оролдоод элдвийн татаасаар дарамтлах нь гайгүй байдаг бололтой. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тухайд байцаагч нарын харцаар хөдөлж, тэдний хэлсэн торгуулийг өгч гэмээнэ өршөөлд нь багтдаг байх. Ийм нөхцөлд шударга байх, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах талаар бизнес эрхлэгчдийн тархи ажиллахаас илүүтэй яаж байцаагчийг аргалж явуулах вэ гэх бодол л эргэлддэг байхгүй юу. Одоогоор шударга байх ямар ч нөхцөл алга, жижиг үйлдвэрлэгчдийн хувьд шүү дээ.
-Сүүлийн асуулт. Бүтээгдэхүүний нэр төрөл олшрохын хэрээр эргэлтийн хөрөнгө их шаардана биз? -Тэгэлгүй яахав. Өнөөдөр бид "Анар" брэндийг асар их хөрөнгө зарцуулж үйлдвэрлэж байгаа. Жилийнхээ түүхий эдийг өдийд бэлдэж нөөцлөх учиртай. Тэр хэрээр мөнгө түгжигддэг. Тун удахгүй гранатын цэвэр шүүс үйлдвэрлэхээр бэлтгэлээ хангаж байна. Нөөцөө татаж эхэлсэн. Шинэ бүтээгдэхүүн гэх утгаар багахан хэмжээтэй татахад л 200 мянган доллар бэлнээр төлж оруулж ирэх жишээтэй.
"Өдрийн шуудан" |