| KFC хоолны газрын Франчайзын мэдээлэл |
|
1939 онд хурандаа Харланд Сандерс 11 ургамлыг хольж гаргасан нууц жороороо aлдартай Кентаки шарсан тахиаг бэлтгэж хүмүүст анх амтлуулжээ.1952 онд тэрээр анхны франчайзын эрх авагчийнхаа гэрээнд гарын үсэг зурсанаар дэлхийг эзэлсэн KFC-ын алдарт түүх эхэлсэн байна. Хэдэн мянган хүмүүс тэдний тахианы мах, халуун хоол, шинэхэн жигнэмэгийг идэхээр ирэх дуртай болжээ. Өнөөдөр дэлхийн 80 гаруй улсын хүмүүс Хурандаагийн энэ хоолыг идсээр байна.KFC бол Yum-ийг эзэмшдэг зөвхөн нэг брэнд бөгөөд Yum брэндэд “A&W All-American Food” ресторан, Long John Silvers, Pizza Hut,Taco Bell ресторанууд багтдаг. Эдгээр нь 100 гаруй орны 32,500 орчим нэгжтэй дэлхийн хамгийн том рестороны сүлжээ болсон. Шаардлагатай хөрөнгө оруулалт: Шаардлагатай үл хөдлөх хөрөнгө: $1,000,000-$2,000,000 Шаардлагатай урсгал хөрөнгө: $360,000 Санхүүгийн тусламж: байхгүй Сургалт тусламж: байгаа ( 10-16 долоо хоногийн сургалт) Ажилчдын дундаж тоо: 2 байнгын, 22 хагас цагийн ажилтан Гэрээний хугацаа: 20 жил Гэрээг сунгах: болно Хаяг: P. O. Box 34550, 1900 Colonel Sanders Ln. Louisville, KY 40213 Факс: (502) 874-8848 E-Mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Вебсайт: www.yumfranchises.com Харилцах хүн: Ms. Sarah Kramer (франчайзын мэргэжилтэн) |
| Үйлчилгээ |
| Мэдээ |
| Зөвлөгөө |
| Хайлт |
| Холбоо барих |
![]() | Өнөөдөр | 730 |
![]() | Өчигдөр | 779 |
![]() | Энэ долоо хоног | 3221 |
![]() | Энэ сард | 7424 |
![]() | Нийт | 328090 |