Skip to content
Та энд байна: Нүүр
Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт /2010-09-01/ Хэвлэх
УРЬДЧИЛСАН СОНГОЛТЫН УРИЛГА
Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдер Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010
1. Таван толгойн нүүрсний ордод гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд олон улсын хэмжээнд энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2. Таван толгойн нүүрсний орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтсан, нутгийн өмнөд буюу го-вийн бүсэд оршдог, дэлхийд томоохонд тооцогдох коксжих нүүрсний орд юм.
Монгол Улсын Их Хурал (Парламент), Засгийн газрын шийдвэрийг үндэслэж, Төрийн өмчийн хорооны удирдамжийн хүрээнд уул уурхайн гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх компанийг сонгох тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн чадавхийг магадлах зорилгоор энэ урьдчилсан сонголтыг явуулж байна.
Энэ урьдчилсан сонголтод тэнцэж, тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь Эрдэнэс МГЛ ХХК-ийн охин компани болох, Таван толгойн нүүрсний ордод явуулах үйл ажиллагааг хариуцах "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гэрээт олборлолтын ажлын гүйцэтгэгч болно.
3. Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
■ Жилд 15 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрсийг оролцуулан) олборлох, ийм хэмжээний бүтээгдэхүүн олборлоход шаардагдах хөрс хуулалтын ажил хийх туршлага, чадавхи бүхий байх;
■ Үйл ажиллагааны гол үндсэн чиглэл нь олборлолтын үйл ажиллагаа байдаг гэрээгээр олборлолт гүйцэтгэдэг нэр хүнд бүхий оператор компани байх;
■ Аудитаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, балансаа ирүүлэх (тухайн орны санхүүгийн жилээр тооцсон байж болно);
■ Гэрээт ажлыг хэрэгжүүлж эхлэхэд хүрэлцэхүйц санхүүгийн чадавхи, төслийн санхүүжилтийг хийх санхүүгийн байгууллагатай холбогдож чадах найдвартай холбоо харилцаатай байх;
■ Өөрийн орон болон олон улсад үйл ажиллагаагаараа танигдаж үнэлэгдсэн, түүний дотор уул уурхай өндөр хөгжсөн оронд нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэдэг, уурхай ажиллуулдаг туршлагатай байх;
■ Уул уурхайн дэвшилтэт тэргүүний техник, технологи хэрэглэдэг байх;
■ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар олон улсын стандартыг баримталж хэвшүүлсэн байх;
■ Хедөлмөрийн аюулгүйн үйл ажиллагааны ендөр үзүүлэлттэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн втандартыг хангасан байх;
■ Олборлолтын ажлыг гүйцэтгэх өндөр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчинтэй байхаас гадна үйл ажиллагаа явуулах орны мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах хөтөлбөртэй байх;
■ Ашиг сонирхлын зөрчилгүй байх
■ Бусад*
Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт
Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010
1. Таван толгойн нүүрсний ордод гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд олон улсын хэмжээнд энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Бизнесийн ажиллагааг хэрхэн хөнгөвчлөв Хэвлэх
Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг онлайн болон нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлага, баримт бичиг олгох цаг хугацааг багасгах, төлбөр, хураамжийг бууруулах, чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Бүртгэлийн шинэтгэлийн үйл ажиллагааны ажлын явц, үр дүнг олон улсын байгууллага, Элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад газар дээр нь танилцуулж, тэднийг мэдээллээр хангах зорилготой уулзалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулах гэж байна.
 
Монгол - Тайваны бизнес уулзалт Хэвлэх

МҮХАҮТанхим нь Тайваний Олон улсын Эдийн засаг Хамтын ажиллагааны Байгууллагатай хамтран жил бүр Монгол-Тайваний бизнес уулзалтыг зохион байгуулдаг. Ес дэх удаагийн энэхүү өндөр ач холбогдол бүхий уулзалтыг “Монгол-Тайваний хамтын ажиллагааг өргөжүүлэх” нэрийн дор 2010 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 9 цагт Танхимын уулзалтын танхимд зохион байгуулна.
Бизнес уулзалтанд Тайваний хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, барилгын материал үйлдвэрлэгчид оролцоно. Уг уулзалтыг сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, жижиг болон дунд бизнес эрхлэгчдийг дараахь хаягаар бүртгэж байна.

 
МҮХАҮТ-аас гаргаж буй Supply chain сэтгүүлийн No3 /татаж авахаар/ Хэвлэх
МҮХАҮТанхимын Зураасан код, логистикийн хэлтсээс улирал тутам бэлтгэн гаргадаг электрон сонины шинэ дугаарыг та бүхэнд хүргүүлж байна. Энэ удаагийн дугаарт:


•    Цаасгүй худалдаа гэж юу? хоёрдугаар хэсэг
•    Мэдээ мэдээлэл булангаар:
o    Зураасан кодын системийг хөрш орнуудтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо
o    Авто замын салбарыг хөгжүүлэх зөвлөлдөх уулзалт болж өндөрлөлөө

 
Бизнесийн ашигтай зөвлөгөө Хэвлэх
ДҮГНЭЛТ
■ Ажлаа төлөвлө, төлөвлөснөөрөө ажилла. Өөрийн бизнес төлөвлөгөөгөө байнга сэргээж бай. Өөрийн тухайн үеийн борлуулалтын хэмжээгээ тооцоод телөвлөж байсантайгаа харьцуулж үз. Өөрийн зорилгыг байнга шинэ сэргэгээр санаж яв.
■ Ажилчдын гарын авлага номыг гарга. Энэ нь таныг элдэв хуулийн маргаанаас хамгаалах бөгөөд энд мөн таны ажилчиддаа олгох шагнал, урамшууллын багц тусгагдсан байх ёстой.
- Хуулийн янз бүрийн асуудалд орооцолдохоос холуур яв. Аливаа үүссэн асуудлыг хуульчийн оролцоогүй шийдэхийг хичээж бай. Тайван цагийн хэрэгцээнээс өөр шаардлагаар бизнест хуульчийн хэрэг огт байхгүй гэдгийг санаж яв.
■ Том ч бай, жижиг ч бай компани бүрт цалинтай амралт, эрүүл мэндийн, шүдний эмчилгээний даатгал, тэтгэврийн төлөвлөлт, ашгийн хуваарилалтын систем байх ёстой.
■ Ашгийнхаа талыг ажилчиддаа, мөн компанийхаа хөрөнгө оруулалтанд эргүүлэн зарцуулснаар та| урт хугацааны хувьд ашгаа дангаараа авч
байснаас хамаагүй их ашгийг хүртэх болно. Энэ бол ашиг хуваарилах ял-ял зарчим юм.
Ашиг хуваарилах төлөвлөлт, тэтгэврийн төлөвлөлт, ялангуяа хоосон хувьцааны хөтөлбөр, болон ажилчдын жинхэнэ хувьцаа эзэмших төлөвлөгөөний үр дүнд танай ажилчид таньтай хамт үлдэж, урт хугацаанд баялагийг илүү ихээр хуримтлуулж, тансаг ирээдүйг бий болгох болно.
Ажилчдаа олны өмнө магтан сайшааж бай. Шүүмжлэх, засах залруулахдаа харин ганцаарчлан уулзаж бай.
Хэт өгөөмөр байх нь хэт харамч байснаас, хангалттай хэмжээнд урамшуулж байх нь дутуу урамшуулж байснаас, хэт амгалан байсан нь хэт дарамттай байснаас, хэт уучламтгай байсан нь хэт шийтгэмтгий байснаас хавьгүй дээр.
■ Ажлаа төлөвлө, төлөвлөснөөрөө ажилла. Өөрийн бизнес төлөвлөгөөгөө байнга сэргээж бай. Өөрийн тухайн үеийн борлуулалтын хэмжээгээ тооцоод телөвлөж байсантайгаа харьцуулж үз. Өөрийн зорилгыг байнга шинэ сэргэгээр санаж яв.
■ Ажилчдын гарын авлага номыг гарга. Энэ нь таныг элдэв хуулийн маргаанаас хамгаалах бөгөөд энд мөн таны ажилчиддаа олгох шагнал, урамшууллын багц тусгагдсан байх ёстой.
■ Хуулийн янз бүрийн асуудалд орооцолдохоос холуур яв. Аливаа үүссэн асуудлыг хуульчийн оролцоогүй шийдэхийг хичээж бай. Тайван цагийн хэрэгцээнээс өөр шаардлагаар бизнест хуульчийн хэрэг огт байхгүй гэдгийг санаж яв.
 
Амьдралын барилга Хэвлэх
Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: "Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна" гэжээ. Эзэн нь "Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна" гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.Барилгачин "За" гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, "барьж өгсөн" гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг хүсч байлаа.Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад "Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг" гэв.
 
Бизнес форум болно Хэвлэх
Бизнес форум болно
Өчигдөр 16 цаг 26 минут
“Сайхан хот - Сайхан амьдрал” сэдвийн доор БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилж буй Дэлхийн Экспо – 2010 үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах “Монголын өдөр” арга хэмжээ ирэх сарын 13-ны өдөр болох гэж байна.  “Монголын өдөр” арга хэмжээний үргэлжлэл болох Монгол Улсын хот байгуулалтын салбарын “Тал дундах хот” бизнес форум ирэх сарын 14-нд болох юм. Энэхүү форум нь Дэлхийн Экспогийн хүрээнд зохион байгуулах Монгол Улсын албан ёсны арга хэмжээ бөгөөд форумыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран зохион байгуулах юм байна. Форумын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийн салбарын бодлогын талаар илтгэлүүд тавин, Засгийн газраас дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайд түшиглэсэн хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг танилцуулах аж. Түүнчлэн тус  арга хэмжээний хөтөлбөрт Shanghai Stock Exchange, Shanghai Metal Exchange-ийн үйл ажиллагаатай танилцах аялал мөн орох аж.  Уг бизнес форумд Хятадын төдийгүй Экспод оролцож буй улс орнуудын барилга, уул уурхай, банк, санхүүгийн салбарын томоохон хөрөнгө оруулагчид оролцох төлөвтөй байна. Монголоос оролцох бизнес эрхлэгчдийн бүртгэл Гадаадын хөрөнгө оруулалтын газар дээр энэ сарын 27-ныг хүртэл болох юм.
“Сайхан хот - Сайхан амьдрал” сэдвийн доор БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилж буй Дэлхийн Экспо – 2010 үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах “Монголын өдөр” арга хэмжээ ирэх сарын 13-ны өдөр болох гэж байна.  “Монголын өдөр” арга хэмжээний үргэлжлэл болох Монгол Улсын хот байгуулалтын салбарын “Тал дундах хот” бизнес форум ирэх сарын 14-нд болох юм. Энэхүү форум нь Дэлхийн Экспогийн хүрээнд зохион байгуулах Монгол Улсын албан ёсны арга хэмжээ бөгөөд форумыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран зохион байгуулах юм байна. Форумын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийн салбарын бодлогын талаар илтгэлүүд тавин, Засгийн газраас дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайд түшиглэсэн хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг танилцуулах аж.
 
АМЖИЛТ, A3 ЖАРГАЛЫН ТУХАЙ Хэвлэх
IV. АМЖИЛТ, A3 ЖАРГАЛЫН ТУХАЙД ТЭМДЭГЛЭЛЭЭС
Хамгаас эрхэм, хайртай ач, хүү нартаа
* Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсвэл ямар ч ажил эхэлсэн түүнийгээ эцсийг нь хүртэл чин сэтгэлээсээ хандан хийж үр дүнд хүрэх л хангалттай.
* Аливаа амжилтыг бүтээхэд бидний оюуны чадавхи , авъяас чадвараас илүү чухал зүйл байх. Энэ бол бидний бусад Хүмүүст хандах хандлага, халамж анхаарал, харилцааны асуудал юм. Мөн амжилтыг бүтээн байгуулах нэг чухал үндэс нь шинэ шинэ хүнтэй танилцах явдал гэсэн байдаг.
* Хүмүүсийн харилцааны соёлын түвшин нь тухайн хүний ажил үйлсийн амжилт бүтээлтэй нь шууд хамааралтай тухай судлаачид тогтоосон.
Бидний өдөр тутмын амьдрал бусадтай харьцахтай салшгүй холбоотой.
* Судлаачдын тогтоосноор бусдыг сонсож сурах, харилцааны урлагийг эзэмшихгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй гэж үздэг. Хүнтэй ойлголцож чаддаг хүн бол сайхан ярьж чадахдаа биш, сайн сонсож сурсандаа байдаг байна.
Сонирхолтой нь хэн нэгэн хүн өөрийг нь сонсож дууссаны дараа л сая бусдыг сонирхож анхаарч эхэлдэг байна.
Амжилтанд хүрэхийг хүсч байвал бусдыг анхааран сонс. Бусдад анхаарал тавина гэдэг бол амжилтанд хүрэх нэг чухал арга гэдэг.
* "Санаа зөв бол заяа зев" гэдэг. Хүний өөрийнх нь санаа л хувь тавилангаа бүрдүүлж байдаг. Хүний санааг тарианы үртэй зүйрлэж болно. Та юу тарина түүнээ л хураана гэдэг.
Санаа хэмээх үрийг бодол хэмээх усаар тордож, сэтгэл хэмээх нараар ээснээр ургах цэцэг нь Хувь тавилан юм. "Сайн явах санааных" Сайн санааны үзүүрт тос ч гэдэг энэ .
* Бусдын хайр халамж-хөгшрөлтийн эсрэг вакцин гэсэн үг. Хайрлаж дурласан хүний бие организмд аз жаргалын даавар хэмээх эндорфин ялгарч байдгийг эрдэмтэд нотолжээ.
Энэхүү даавар бол эрүүл энх байх дархлааны системийг бэхжүүлж байдгийг эрдэмтэд баталжээ.
* Аз жаргалтай сайхан байхын тулд аливаа юм болгонд байгаа сайн сайхан тэр зүйлийг л олж харах хэрэгтэй гэдэг. Хэн нэгэн хүнд заавал ч үгүй ядахдаа л нэг сайн чанар байж л байдаг.
Чухам үүн дээр л тулах юм бол аз жаргал буй болох нөхцөл бүрэлдэнэ.
* Хүн цаг барьдаг дадал эзэмшээд ирэхэд аяндаа л маш их зүйлийг амжуулна.
Их зүйл амжуулсан хүний сэтгэл санаа маш өөдрөг. Энэ өөдрөг сэтгэл нь бүтээх туурвихад хүргэдэг.
* Бүтээх арвин, сэтгэл өөдрөг байх нь аз жаргалтай хүний үндсэн шинж болно.
- Цаг хугацааг эд хөрөнгөтэй адилтгасан байдаг. Харин энэхүү эд хөрөнгөө хэрэглэх арга нь муу байвал огтхон ч үнэ цэнэ төрүүлэхгүй, гагцхүү сайтар ашиглаж чадвал заавал аз жаргал авчрах зүйл мөн болно.
* Бизнесийн агуу амжилт бол гагцхүү мөрөөдөл, учир зүггүй зүтгэлээр биш мэдлэг, ур чадвараар тэжээгдэн гялалздаг байна.
-Аливаа нэгэн байнгын өндөр орлоготой ажиллахын тулд юуг анхаарах вэ? Үүнд:
* Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсвэл ямар ч ажил эхэлсэн түүнийгээ эцсийг нь хүртэл чин сэтгэлээсээ хандан хийж үр дүнд хүрэх л хангалттай.
* Аливаа амжилтыг бүтээхэд бидний оюуны чадавхи, авъяас чадвараас илүү чухал зүйл байх. Энэ бол бидний бусад Хүмүүст хандах хандлага, халамж анхаарал, харилцааны асуудал юм. Мөн амжилтыг бүтээн байгуулах нэг чухал үндэс нь шинэ шинэ хүнтэй танилцах явдал гэсэн байдаг.
* Хүмүүсийн харилцааны соёлын түвшин нь тухайн хүний ажил үйлсийн амжилт бүтээлтэй нь шууд хамааралтай тухай судлаачид тогтоосон.
Бидний өдөр тутмын амьдрал бусадтай харьцахтай салшгүй холбоотой.
 
Залуу манлайлагч, бизнес эрхлэгчдийн JCI байгууллагын тухай Хэвлэх
Хэн?

Манлайлах үүрэгтэй залуу хүн
Юунд?
Бид хамтран суралцаж өсч,хөгждөг.
Бид эерэг ойлголтуудыг бий болгодог.
Бид тэргүүний удирдагч болоход суралцдаг.
Бид бизнес,хувь хүн,нийгэмлэг, олон улсын хөгжлийн хүрээний төслүүдийг удирддаг.

 
Зураасан кодны ашиглалт, хэрэглээний талаар сургалт, танилцах аялал Хэвлэх
Танхимын дэргэдэх GS1 Монгол нийгэмлэг, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөс Солонгосын ХАҮТанхим, GS1 Korea-тай хамтран GS1 систем, зураасан кодыг (1D, 2D, RFID) бөөний болон жижиглэнгийн худалдаа, эрүүл мэндийн салбарт хэрхэн хэрэглэж байгаа, хэрхэн хэрэглэх тухай сургалт, танилцах аялалыг 2010 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар боллоо.
Иймд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудаа өргөнөөр хамруулна уу.
 
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үзэсгэлэн болно /2010-08-24/ Хэвлэх
Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран “Хийж байна, болж байна” мэдээллийн үзэсгэлэн өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд зохион байгуулагдана.
Уг арга хэмжээ Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд бичил, жижиг бизнес эрхэлдэг залуучуудыг дэмжиж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах, зорилготой юм.
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр540
mod_vvisit_counterӨчигдөр822
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1362
mod_vvisit_counterЭнэ сард5565
mod_vvisit_counterНийт326230

Статистик

Гишүүд : 619
Мэдээлэл : 4039
Мэдээллийг Үзсэн Тоо : 1841717