Монгол Улсын хүн амын одоогийн насны бүтэц эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хамгийн тааламжтай үе дээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авах насны хүн цөөн, харин хөдөлмөрийн насны залуус олон байна. Хэрэв тэднийг ажлын байраар хангаж, хүсэл зорилго, хуч хөдөлмөрийг нь зөв чиглүүлж чадвал улс орон амархан хөгжих бололцоотой хэмээн судлаачид зөвлөж байна. Үүнийг олон улсын хэллэгээр "Хүн aм зүйн цонхны үе" хэмээн нэрлэдэг аж. Уг сэдвээр МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төвийн захирал Ц.Болормаатай ярилцлаа.
|
|
|
Знэ жил улсын төсвөөс жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгохоор 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 25 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, таван тэрбумыг тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээнд зарцуулахаар болсон байна. Хөнгөлттэй зээлийг аймаг бүрт 650 сая төгрөгөөс доошгүй сан байгуулж, арилжааны зургаан банкаар дамжуулан олгож байгаа аж. Зээл олголтын байдал 63.5 хувьтай байгаа юм байна. Өнгөрсөн жил жижиг дунд, үйлдвэрийн газарт 167 тэрбум төгрөгийн 6727 төсөл ирснээс 76 тэрбумын 2900 төслийг дэмжжээ. Харин одоогийн байдлаар 12.6 тэрбумын 825 төслийг дэмжиж, 1-3 хувийн хүүтэй зээл олгосон байна.
|
 Стратеги нь таны зорилтот зах зээлд онцгой бөгөөд хувирашгүй үнэ цэнийг бий болгоход чиглэсэн бодлого юм. Bruce Henderson (Boston Consulting group-ийг үүсгэн байгуулагч) “Хэрэв бизнесд өрсөлдөгчөөсөө ялгарах онцгой давуу тал байхгүй бол түүнд оршин тогтнох ямар ч боломж байхгүй” гэж хэлсэн байдаг. Хэрэв та өрсөлдөгчтэйгээ адилхан стратегитэй бол таньд стратеги байхгүй гэсэн үг. Хэрэв таньд стратеги байгаад бусад өрсөлдөгчид хуулбарлаж дууриахад хялбар байгаа бол энэ нь сул дорой стратеги. Хэрэв таны стратеги өвөрмөц ялгаатай бөгөөд хуулбарлаж дууриахад хэцүү байвал таньд хүчирхэг бөгөөд тогтвортой стратеги байна. Харвардын проффесор Michael Porter бизнесийн үйл ажиллагааны төгөлдөршил /operational excellence/ болон стратегийн байршил /strategic positioning/ хоёрын хоорондох ялгааг тодорхойлсон байдаг. Бүх түвшинд үйл ажиллагаагаа сайжруулах, төгөлдөршүүлэх /онлайн худалдаа, аутсорсинг, дахин зохион байгуулах, хэргэлэгчтэй харилцах менежментээ сайжруулах/ гэж улайрч зүтгэсэн ихэнх компаниуд өөрсдийгөө стратегитэй болсон гэж ойлгодог.
|
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны
2010 оны Ээлжит Уулзалтын Хөтөлбөр
2010.6.18-19 . Улаанбаатар хот
Холбоо нь гишүүд инженерүүддээ зориулан доорх хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
6–р сарын 18-ны Баасан гаригт
09.30 - 17.00 “Барилгын менежмент ба олон улсын туршлага” сэдэвт олон улсын
семинар Монгол-Японы Төвийн Хурлын зааланд болно. Семинарт Японы барилгын менежментийн туршлага- Монголын одоогийн байдал, Тайваний хурдны төмөр замын барилгын ажлын төслийн менежмент сэдвүүдээр илтгэл тавигдана.
|
|
Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй орчин цагт дэвшилтэт техник технологи, шинэлэг барилгын материал, шинээр нэмэгдэж буй барилга байгууламж,орон сууц, инженерийн шугам сүлжээ, ажлын байр зэрэг салбарын ололт амжилтыг олон нийтэд хүртээл болгох, улмаар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах, гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, банк санхүүгийн үйлчилгээнд хамруулах зорилгоор намрын уламжлалт “БАРИЛГА – ОРОН СУУЦ 2010” үзэсгэлэнг 2010 оны 09-р сарын 03 – 06-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулна.
|
|
Танхимын гишvvд болон нийт бизнес эрхлэгчдийн хоорондын бизнесийн идэвхтэй харилцааг єргєжvvлэх, мэдээлэл солилцох, бизнесээ єргєн хvрээнд, vр дvнтэй, шинэлэг хэлбэрээр сурталчлан, хамтран ажиллах боломжийг бvрдvvлэх зорилгоор Танхимаас шинэ тєрлийн цахим vйлчилгээг нэвтрvvллээ. Цахим шуудангийн маркетингийн vйлчилгээнд танхимын гишvvнчлэлийн реформын дагуу хамрагдах бєгєєд бусад тохиолдолд тогтоосон тариффын дагуу холбогдох vйлчилгээг авна.
|
"LEADERSHIP CAMP-2010" СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР2010-6.21-26 Ayanchin four seasons lodge
6.21-ний өдөр 9.30 Зуслан руу хөдлөх /драмын театрын урдаас автобусаар явна./ 10.30 Өрөө хувиарлах 11.00 Цайнд орох 11.30 Модул 1
|
 Эдийн засгийн их дөрвөл гэгддэг BRIC-ээс Азийн хөрөнгийн биржүүд дэх хувьцааны ханшийн өсөлтийг судалжээ. Уг судалгаагаар энэ оны эхний хагаст Монголын компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өссөн гэсэн дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Монголын хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханш 51 хувийн өсөлттэй байгаа аж. Манай улсын араас хувьцаа нь 32 хувиар өссөн Бангладеш, 21 хувиар өссөн Шри Ланка улс оржээ. Харин Япон улсынх 8.07, Хятадынх 21, Тайванийнх 11, Энэтхэгийн хувьцаа 5.11 хувиар буурсан байна.
|
 МҮХАҮТанхим Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дэмжлэгтэйгээр жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд зориулсан сертификаттай сургалтыг 2010 оны 06 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд МҮХАҮТанхимын 507 тоот сургалтын танхимд зохион байгуулах гэж байна. Сургалтын сэдэв: /товч байдлаар/ 1. ЖДҮ -ийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг 2. Барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар түүний зах зээлд гүйцэтгэх үүрэг
|
|
МҮХАҮТ нь энэ оны 6 дугаар сарын 23-30-ны хооронд Дэлхийн үзэсгэлэнтэй танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
ЭКСПО- 2010 ШАНХАЙ, БНХАУ Дэлхийн үзэсгэлэн нь албан ёсоор 2010 оны 5 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл нийт 185 хоног ажиллах ба Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 337 тоот тогтоолоор Монгол улс албан ёсоор оролцох юм. Засгийн Газрын тогтоолоор МҮХАҮТ нь Ерөнхий зохион байгуулагчаар томилогдсон билээ. Тус Дэлхийн үзэсгэлэнд 190 орон, 15 Олон улсын байгууллага өөрийн улсаа сурталчлан оролцоно.
|
 Монгол улсын Гадаад харилцааны яамнаас ахлан холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулахаар ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэгт хувийн хэвшлийг төлөөлөн МҮХАҮТанхим ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн зүгээс Япон улстай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий компани, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй уулзан Япон -Монгол улсуудын хооронд бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгарч буй саад бэрхшээл, цаашид дээрх хэлэлцээрт хамруулан Япон улсын зах зээлд хөнгөлөлт эдлэх сонирхолтой бараа бүтээгдэхүүний нэрс, мөн хэлэлцээрт хамруулах Япон улстай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын ажил үйлчилгээний саналуудыг илрүүлэн гаргаж ирэх зорилготойгоор уулзалт зохион байгуулах тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцон санал солилцохыг урьж байна.
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 8/59 |