Skip to content
Та энд байна: Нүүр
Бизнес санаа: Хуримын үйлчилгээ Хэвлэх
Хүний амьдралыг гэр бүлтэй болохоос өмнөх, гэр бүлтэй болсны дараах үе гэж хоёр ангилдаг гэж зарим судлаачид ярьдаг. Үнэхээр ч хүний амьдралын хамгийн мартагдашгүй үе бол хурим байдаг. Тийм ч учраас хүн бүр хуримын ёслолоо хэзээ ч мартагдашгүй, хэнээс ч дутахгүй хийхийг хүсдэг билээ.

Гэвч хосуудын хувьд хуримын тов зарлагдсан үеэс л жинхэнэ асуудлууд эхэлдэг. Хуримын хувцасаа сонгохоос эхлээд урилгаа хэвлүүлэх, зочдоо хүлээн авах ресторан, хоолны цэс гээд олон олон асуудал ар араасаа цувран “толгойны өвчин” болдог.
 
Бизнесийн туршиж болохгүй 10 Алдаа Хэвлэх

Бид өмнөх дугаараараа “Зүглэх ч хэрэггүй 10 газар”-ын тухай уншигчиддаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаа эрхэм бизнесмэнүүддээ алтнаас ч илүү үнэтэй зөвлөгөө хүргэхээр бэлдлээ. Та ямар ч бизнес эрхэлдэг байж болно. Хамгийн гол нь таны бизнесийн бодлого зөв байх ёстой. Бүгдээрээ хамтдаа энэ гарцыг хайцгаая. Дэлхийн алдартай бизнесмэнүүдийн дампууралд хүргэсэн алдаанууд дунд хэтэрхий утгагүй, бүр онигоо шиг зүйлүүд ч байдаг. Тиймээс эрхэм бизнесмэн та жижиг ч гэсэн алдаатай зүйл хийхгүй байх нь чухал. Та бүхэндээ дэлхийн хамгийн хөгжилтэй бөгөөд сургамжтай 10 түүхийг толилуулж байна.

 
Бизнес төлөвлөгөөний амжилтанд нөлөөлөх хүчин зүйлс Хэвлэх

ЭРҮҮЛ БИЗНЕСИЙН ОЙЛГОЛТ
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.


 
Хөрөнгө оруулалт авахад анхаарах зүйл Хэвлэх
Хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулах санал хүлээж авсан боловч, уг боломжийг ашиглаж чадалгүй хүчингүй болгож орхисон бодит түүхийг энд дурдая. Та бүхэн дор бүрдээ тунгаан бодно уу.
Бодит жишээнээс суралцах
Нэгэн компаний захирал шинээр үүсгэсэн бизнестээ зүрх сэтгэлээ зориулж уг зүйлээ тодорхой амжилтанд хүргэжээ. Бүх зүйлс нь санаснаар бүтэж компаний менежментийн байдал ч тогтвортой болж иржээ. Энэ үед тэрээр хөрөнгө оруулагч хүмүүстэй танилцаж өөрийн бизнесийг өргөжүүлэх хөрөнгө оруулалт хийлгэхээр болжээ.
 
Монгол-Солонгосын бизнес уулзалт /Солонгосын талаас оролцох компаниудын жагсаалттай/ Хэвлэх

Монгол-БНСУ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой, МҮХАҮТ үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүрээнд Монголд суугаа Солонгос Иргэдийн Нийгэмлэгээс санаачлан МҮХАҮТ-тай хамтран 2 дахь жилдээ “Монгол-Солонгосын шилдэг бүтээгдэхүүн-2010” үзэсгэлэнг 2010 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Мишээл ЭКСПО төвд зохион байгуулах гэж байна.

БНСУ нь ХАА, газар тариалангийн салбарын хөгжлөөрөө олон улсад дээгүүрт ордогийн хувьд энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ түлхүү оролцох юм.

 
Хувь хүний блогоос: Компанийн засаглал Хэвлэх
Бүх шалгалтаа дуусгаж нэг том ажил ардаа орхив. Дипломын ажлаа аль болох эртхэн дуусгах санаатай сууж буй. Аль өнгөрсөн оны намар хөрөнгийн зах зээлийн талаар сэдэв сонгон авч энд тэндийн ном, сонин уншиж байгаад биржийн дэд бүтэц, компанийн засаглал, болон ард иргэдийн боловсрол хөрөнгийн зах зээлийн тулгын гурван чулуу юм уу гэж бодон тэрийгээ Монголын жишээн дээр батлахаар нухаад байгаа. Эдгээр гурван асуудлыг ач холбогдлоор нь шууд эрэмблэхэд тун ярвигтай боловч хамгийн их жин дарах чухал асуудал нь компанийн засаглал юм уу гэж бодох болов. Учир болвоос компанийн засаглалыг тухайн компанийн менежер буюу удирдлага, нийт ажилчдын “чанар, хүн чанар, мөн чанар” гэж хэлэх бүрэн үндэс байна.
 
Таван Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээний Төсөл Хэвлэх
www.eZuuch.mn сайт та бүхэнд Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хүргэж байна. ЭНД дарж үзнэ үү.
 
Монголын бизнесийн зөвлөлөөс 2010 оны 6-аас 9 сарын хооронд зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээлэл Хэвлэх

1. Монгол Уул Уурхайн Хөрөнгө Оруулалт 2010
Огноо: 2010 оны 6-р сарын 21-22
Амора зочид буудал Жамисон Сидней - Сидней, Австрали
Бүртгэл: энд дарна уу

2. МБЗ-н 6-р сарын хуралдаан
Огноо: 2010 оны 6-р сарын 28-ны өдөр
Эхлэх цаг: 17:00

 
"Энтерпрайс Мэдээллийн Системийн Хөгжүүлэлт” сэдэвт уралдаан Хэвлэх
БСШУЯ, ХХЗХ, МШХХТГ, МТҮП, "Сод Хийморь" ДС, "МИДАС" ТББ хамтран мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг, ажилладаг оюутан, програмист залуучуудын дунд “Энтерпрайс Мэдээллийн Системийн Хөгжүүлэлт” сэдэвт уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдааны шалгаруулалт 2010 оны 6-р сарын

18, 19-ний өдрүүдэд 9.00 цагаас МТҮП-ийн хурлын танхимд болох тул та бүхэн хүрэлцэн ирнэ уу. Та энэ тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхсноор энэхүү технологийн давуу талуудыг нь илүү ихээр олж харах болно.

 
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зайлашгүй шаардлага тулгарсан Хэвлэх
Монгол Улсын хүн амын одоогийн насны бүтэц эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хамгийн тааламжтай үе дээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авах насны хүн цөөн, харин хөдөлмөрийн насны залуус олон байна. Хэрэв тэднийг ажлын байраар хангаж, хүсэл зорилго, хуч хөдөлмөрийг нь зөв чиглүүлж чадвал улс орон амархан хөгжих бололцоотой хэмээн судлаачид зөвлөж байна. Үүнийг олон улсын хэллэгээр "Хүн aм зүйн цонхны үе" хэмээн нэрлэдэг аж. Уг сэдвээр МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төвийн захирал Ц.Болормаатай ярилцлаа.
 
Хөнгөлөлтгэй зээлийн талаас илүү хувийг олгоод байна Хэвлэх

Знэ жил улсын төсвөөс жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгохоор 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 25 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, таван тэрбумыг тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээнд зарцуулахаар болсон байна. Хөнгөлттэй зээлийг аймаг бүрт 650 сая төгрөгөөс доошгүй сан байгуулж, арилжааны зургаан банкаар дамжуулан олгож байгаа аж. Зээл олголтын байдал 63.5 хувьтай байгаа юм байна. Өнгөрсөн жил жижиг дунд, үйлдвэрийн газарт 167 тэрбум төгрөгийн 6727 төсөл ирснээс 76 тэрбумын 2900 төслийг дэмжжээ. Харин одоогийн байдлаар 12.6 тэрбумын 825 төслийг дэмжиж, 1-3 хувийн хүүтэй зээл олгосон байна.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 7/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр543
mod_vvisit_counterӨчигдөр822
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1365
mod_vvisit_counterЭнэ сард5568
mod_vvisit_counterНийт326233

Статистик

Гишүүд : 619
Мэдээлэл : 4039
Мэдээллийг Үзсэн Тоо : 1841778