Skip to content
Та энд байна: Нүүр
Сайн ажилтан олж авахад юуг анхаарах вэ? Хэвлэх

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхимийн багш Г.Нарантунгалаг менежмент, боловсон хүчний асуудлаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн сайн ажилтныг хэрхэн олох, зөв хүнийг сонгон авах талаар зөвлөж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаанаас харахад Монголын байгууллагуудын 91% хувь нь чадварлаг боловсон хүчин маш их дутагдалтай байна, ажилтнууд ажлаас гарах, орох нь их байна гэсэн хариултыг өгчээ. Жишээлбэл, бизнесийн салбар түүн дотроо хүний нөөц, маркетингийн чиглэлийн чадварлаг ажилтан олдохгүй байна, мөн социализмын үед бэлтгэгддэг байсан инженерийн боловсролтой хүмүүс одоо ховордчихож, сайн чадварлаг ажилтнууд дараагийнхаа залгамж холбоог бэлдээгүй байна гэдэг асуудал хаа сайгүй байна.

 
Бизнес эрхлэгчдийн дуу хоолой илүү тод байх ёстой Хэвлэх

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд ингэж онцоллоо.
Ачааны хүндийг үүрч яваа эрхэм бизнесмэнүүдэд  Засгийн газар ээлтэй орчин бүрдүүлэхээр чармайж,  энэ жилийг “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад зургаан сар өнгөрч байна.
Бизнесийн орчны хүнд суртлыг арилгаж, цогцоор нь шинэчлэхээр Засгийн газар зорин ажиллаж байгаа.  Гэхдээ энэ ажлыг   санасанчлан  хурдтай  явуулах хэрэгтэй  байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, төр засгийн зүгээс гадна эрхэм бизнесмэнүүдийн хүчин чармайлт маш чухал шүү гэдгийг  сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага төрийн аппаратыг шахаж ажиллах ёстой гэдгийг  зөвлөж байлаа.

 
С.Дэмбэрэл: Бидэнд дараагийн тавин жилийн угтлыг тодорхойлох хариуцлагатай үе ирж байна Хэвлэх
МҮХАҮТ-ын түүхэн ойн босгон дээр тус Танхимын дарга, Гавъяат эдийн засагч С.Дэмбэрэлтэй уулзаж ярилцлаа.
“Ганцаар яваад бүтэхгүй, олуулаа нийлбэл хүчтэй гэдэг сэтгэлгээг хувийн хэвшлийнхэнд суулгаж ирсэн он жилүүд байлаа”
-Өнгөрсөн он жилүүдийг эргээд харахад Танхим ихийг амжуулжээ. Үүнийг төр хүлээн зөвшөөрч, хувийн хэвшлийнхэн талархаж байдаг. Гэхдээ бизнесийн салбарын таатай орчинг бий болгоход багагүй бэрхшээл, саадыг давсан. Эндээс яриагаа эхэлье?
 
Supply, Customization, Installation, Commissioning and Support of Tax Administration Information System Хэвлэх

Invitation for Bids (IFB)
Mongolia
Governance Assistance Project
Supply, Customization, Installation, Commissioning and Support of Tax Administration Information System
IDA Grant Number H222-MOG
GAP/G/C1-026

 
Зах зээлийн судалгааг хэрхэн хийх вэ? Хэвлэх

Таны зах зээлд нийлүүлэх бараа үйлчилгээний талаар бүрэн мэдээллийг зах зээлийн судалгаа өгч чадна. Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийг судлахгүйгээр бизнес эрхлэнэ гэдэг бол байж болошгүй зүйл. Хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүний худалдан авагч эрэлт хэрэгцээг судлах хэрэгтэй. Одоогийн эрэлт хэрэгцээ шаардлага, ирээдүйн хэрэгцээнд үндэслэгдэж бүтээгдэхүүнээ нийлүүнэ.

Үүний тулд та дараах судалгаануудыг хийх шаардлагатай:

 
Дэлхийн улс орнуудын цалингийн доод хэмжээ Хэвлэх
Хамгийн үнэтэй капитал бол хүн гэж ярьдаг. Тэгвэл хүний хөдөлмөрийг улс орнууд яаж үнэлж байна вэ? Монгол улсад цалингийн доод хэмжээ сард 108,000 төгрөг байна. Сард дунджаар 22 ажлын өдөртэй бөгөөд өдөрт 8 цаг ажилладаг гэж ерөнхийлж тооцвол Монголчууд сард 176 цаг ажилладаг бөгөөд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 613 төгрөг болно. Үүнийг ам.доллараар илэрхийлбэл цагт 45 цент буюу сарын хөлс ойролцоогоор 80 ам.доллар гэсэн үг юм. Дэлхийн зарим улс орнуудад цалингийн доод хэмжээ ямар байгааг ам.долларын ханшаар сонирхъё.
 
“Монголын хөгжилд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулагдана Хэвлэх
МҮХАҮТанхимаас Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын хөгжилд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга-уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газар, яамдуудад өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүд, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гэргий нар оролцох ба бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Та бүхнийг өргөнөөр  оролцохыг урьж байна.

Чуулга-уулзалт 2010 оны 6-р сарын 25-ны өдрийн 11.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болно. Бүртгэл 6–р сарын 24-ныг дуустал явагдана.
 
Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010 Хэвлэх
Мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан сургалт, мэдлэгт суурилсан хөгжил, мэдлэгт суурилсан бизнес гэж өнөө үед зөвхөн Монголд ч бус хаа сайгүй ярьдаг болсноос гадна янз бүрийн онол ч гарчээ. Эх нутагт маань энэ талаар анхаарч, их дээд сургуулийн оюутан сурагчдад лекц уншиж, телевизээр ярилцлага өгч, сонинд нийтлэл гарч байгааг хилийн чанадад суугаа монголчууд нэн талархалтай хүлээн авч байдаг юм аа. Гэтэл чухам энэ онолыг боловсруулалцаж, барууныханд зааж, тэднийг хөгжүүлдэг гэж болохуйц мэргэжилтнүүдийн дотор мэргэжлээрээ олон жил дагнан ажилласан, хилийн чанадад тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг монголчууд олноороо байна. Тэдний хийдэг ажлаас эх орондоо хүргэж, нутагшуулах эхний алхмыг бий болгох, бусад олон ажилд хувь нэмэр болохоор энэхүү лекцийг явуулахаар шийдсэн билээ.
 
“ХЭЭРИЙН СУРГУУЛЬ - 2010” – MARKETER CUP Хэвлэх

Уламжлал болгон 3 дах жилдээ зохион байгуулагдаж буй мэргэжил нэгтнүүдийн "Хээрийн сургууль-2010" - MARKETER CUP өдөрлөгт залуу маркетерууд Та бүхнийг нар хур тэгширсэн, зуны налгар өдөр 07-р сарны 03 –нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Амралтын өдрөөрөө агаар салхинд гарангаа амттай хорхог зооглон, ахмад маркетеруудын үнэтэй зөвлөгөөг сонсож, танил найзынхаа тоог нэмж, Дэлхийн аваргатай зэрэгцэн “Marketer Cup” хөл бөмбөгийн тэмцээнд баг бүрдүүлэн оролцож, цагийг зугаатай мартагдахааргүйгээр өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдэгтүн.

 
Бизнес санаа: Хуримын үйлчилгээ Хэвлэх
Хүний амьдралыг гэр бүлтэй болохоос өмнөх, гэр бүлтэй болсны дараах үе гэж хоёр ангилдаг гэж зарим судлаачид ярьдаг. Үнэхээр ч хүний амьдралын хамгийн мартагдашгүй үе бол хурим байдаг. Тийм ч учраас хүн бүр хуримын ёслолоо хэзээ ч мартагдашгүй, хэнээс ч дутахгүй хийхийг хүсдэг билээ.

Гэвч хосуудын хувьд хуримын тов зарлагдсан үеэс л жинхэнэ асуудлууд эхэлдэг. Хуримын хувцасаа сонгохоос эхлээд урилгаа хэвлүүлэх, зочдоо хүлээн авах ресторан, хоолны цэс гээд олон олон асуудал ар араасаа цувран “толгойны өвчин” болдог.
 
Бизнесийн туршиж болохгүй 10 Алдаа Хэвлэх

Бид өмнөх дугаараараа “Зүглэх ч хэрэггүй 10 газар”-ын тухай уншигчиддаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаа эрхэм бизнесмэнүүддээ алтнаас ч илүү үнэтэй зөвлөгөө хүргэхээр бэлдлээ. Та ямар ч бизнес эрхэлдэг байж болно. Хамгийн гол нь таны бизнесийн бодлого зөв байх ёстой. Бүгдээрээ хамтдаа энэ гарцыг хайцгаая. Дэлхийн алдартай бизнесмэнүүдийн дампууралд хүргэсэн алдаанууд дунд хэтэрхий утгагүй, бүр онигоо шиг зүйлүүд ч байдаг. Тиймээс эрхэм бизнесмэн та жижиг ч гэсэн алдаатай зүйл хийхгүй байх нь чухал. Та бүхэндээ дэлхийн хамгийн хөгжилтэй бөгөөд сургамжтай 10 түүхийг толилуулж байна.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 6/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр563
mod_vvisit_counterӨчигдөр822
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1385
mod_vvisit_counterЭнэ сард5588
mod_vvisit_counterНийт326253

Статистик

Гишүүд : 619
Мэдээлэл : 4039
Мэдээллийг Үзсэн Тоо : 1842184