Skip to content
Та энд байна: Нүүр
“Алтаргана 2010” наадмын хүрээнд зохиогдох олон улсын бизнес уулзалт Хэвлэх
“Алтаргана 2010” наадмын хүрээнд зохиогдох олон улсын бизнес уулзалт 7-р сарын 22-ны 11.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Энэхүү уулзалтад хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр  ОХУ-ын Эрхүү, Турк, Унгарын бизнесүүд ирж оролцох тул бизнесийн харилцаа холбоо тогтоох, хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, компаниудыг урьж байна.

Бизнес уулзалт төлбөргүй, Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
 
Иргэд орлогынхоо тал хувийг цалингаас бүрдүүлдэг Хэвлэх
Засгийн газрын гол зорилго ядуурлыг бууруулж, хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд оршиж буй. Иймээс ч мөрийн хөтөлбөр, олон баримт бичигт энэ талаар тусгасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод ядуурлын түвшинг 1990 оныхоос хоёр дахин бууруулах зорилт дэвшүүлсэн. Харамсалтай нь ядуурал буурахгүй байна. Хамгийн сүүлд, энэ оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүд 1.1 хувиар нэмэгджээ. Ялангуяа, нийслэлээс алслагдсан, дэд бүтэц хөгжөөгүй аймгуудад ядуурал ихээхэн өндөр хувьтай байгаа аж. Үүнээс гадна өрхийн амьжиргааны талаарх хэд хэдэн тоон мэдээнээс таагүй дүр зураг харагдаж байна.
 
Өөрт тохирсон шинэ бизнесийн санааг хэрхэн олох вэ? Хэвлэх

Бизнесийн санаа олно гэдгийг өөрийн нөөц боломж, чадавхид тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн ямар нэг зорилготой болохыг хэлж байна гэж ойлгож болно. Дараах гурван алхам танд өөрийн бизнесийн санааг сэдэж олоход тусална.

1. Өөртөө зорилго бий болго
Та өөрийнхөө амьдралыг таван жилийн дараа ямар байхыг төсөөлөн бодоорой. Аль болох бүх зүйлийг хамруулан, тухайлбал: Хаана, ямар сууцанд амьдарч байна? Ямар хүмүүстэй амьдарч байна? Таны найз нөхөд, хүрээлж буй хүмүүс тань ямар хүмүүс байна? Өдөр тутмын ажил тань юу болсон байна? Хүмүүс танд хэрхэн хандаж байна? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна? гэх мэт.

 
Гахайн аж ахуй ашигтай Хэвлэх

Энэ төрлийн аж ахуй эрхлэх нь эхэндээ зардал их шаарддаг боловч, судалгаагаа сайн хийж, үйл ажиллагаагаа жигд явуулж чадвал ашгаа хэд дахин нугалах боломжтойгоороо их онцлог үйлдвэрлэл юм. Ерөнхийдөө 11 мэгж, нэг бодонтой гахайн сүрэг жижиг аж ахуйг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ харьцааг стандартад нийцсэн, цааш ашиг шим өгөх боломжтой гэж үздэг. Харин жижиг аж ахуй эрхлэхдээ дараах зүйлд юуны өмнө анхаарах хэрэгтэй. Үүнд:

 
Интернэт маркетинг ба бизнесийн амжилт Хэвлэх

Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн. Интернетийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа үйл ажиллагаандаа амжилт олох нь интернетийн орон зайд маркетингаа хэрхэн ,яаж үр дүнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.

Интернэт маркетинг буюу онлайн маркетинг, интернэт зар сурталчилгаа болон емаркетинг нь холбоотой ойлголтууд бөгөөд энэ нь интернэтээр бүтээгдэхүүн болон үйлчилгээний маркетингийн асуудлыг шийдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл интернэт маркетингийн гол утга санаа нь вэб сайтаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайнаар худалдах процесс юм.

 
“Эх орныхоо хөгжилд – Бидний оролцоо” сэдэвт хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулга уулзалт Хэвлэх
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Эх орныхоо хөгжилд – Бидний оролцоо” сэдэвт хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордны “Их танхимд” зохион байгуулах гэж байна.
Иймд энэхүү арга хэмжээний үеэр үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, гадаадад сурч, ажиллаж буй иргэдтэйгээ холбоо тогтоон, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллага 2010 оны 07 дугаар сарын 9-ний дотор доорх утсаар бүртгүүлнэ үү.
Жич: Хөтөлбөр, уулзалтын танилцуулгыг мөн нийтлэв

 

 
“Монголын хөгжилд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга-уулзалт Хэвлэх
МҮХАҮТанхимаас Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын хөгжилд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга-уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газар, яамдуудад өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүд, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гэргий нар оролцох ба бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Та бүхнийг өргөнөөр  оролцохыг урьж байна. Чуулга-уулзалт 2010 оны 6-р сарын 25-ны өдрийн 11.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болно. Бүртгэл 6–р сарын 24-ныг дуустал явагдана.
 
Засгийн газраас ЖДҮ-ийг дэмжихэд 30,1 төгрөгийн зээл олгохоос 443 төсөлд 9 орчим тэрбум төгрөгний зээлийг олгоод байна Хэвлэх
Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ онд 30.1 тэрбум төгрөгийн хөнгөлттөй зээл олгохоор төсөвлөсөн билээ. Уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхний хагас жилийн байдлаар нийт хөдөө орон нутагт 321 төсөлд 3.425 сая төгрөгийн зээл олгогдсон бол  нийслэлд 122 төсөлд 5.403 сая төгрөгийн зээл олгоод байна.
 
Хөрөнгө оруулагч “BBIG” LLC компанийн тухай Хэвлэх
Манай компани анх 2008 онд үүсгэн байгуулагдаж, марктенг, зах зээл судлал, бизнес төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаад 2009 онд   гадаад харилцаа,хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хүрээгээ  тэлж одоог хүртэл амжилттай ажилласаар ирсэн билээ.

Бид гадаадын болон дотоодын нэр хүнд бүхий  хөрөнгө оруулагч ААН, пүүсүүдтэй дипломат хамтын ажиллагаатай ажиллаж  төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар ААН-дэд санхүүгийн бодитой дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.
 
Сайн ажилтан олж авахад юуг анхаарах вэ? Хэвлэх

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхимийн багш Г.Нарантунгалаг менежмент, боловсон хүчний асуудлаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн сайн ажилтныг хэрхэн олох, зөв хүнийг сонгон авах талаар зөвлөж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаанаас харахад Монголын байгууллагуудын 91% хувь нь чадварлаг боловсон хүчин маш их дутагдалтай байна, ажилтнууд ажлаас гарах, орох нь их байна гэсэн хариултыг өгчээ. Жишээлбэл, бизнесийн салбар түүн дотроо хүний нөөц, маркетингийн чиглэлийн чадварлаг ажилтан олдохгүй байна, мөн социализмын үед бэлтгэгддэг байсан инженерийн боловсролтой хүмүүс одоо ховордчихож, сайн чадварлаг ажилтнууд дараагийнхаа залгамж холбоог бэлдээгүй байна гэдэг асуудал хаа сайгүй байна.

 
Бизнес эрхлэгчдийн дуу хоолой илүү тод байх ёстой Хэвлэх

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд ингэж онцоллоо.
Ачааны хүндийг үүрч яваа эрхэм бизнесмэнүүдэд  Засгийн газар ээлтэй орчин бүрдүүлэхээр чармайж,  энэ жилийг “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад зургаан сар өнгөрч байна.
Бизнесийн орчны хүнд суртлыг арилгаж, цогцоор нь шинэчлэхээр Засгийн газар зорин ажиллаж байгаа.  Гэхдээ энэ ажлыг   санасанчлан  хурдтай  явуулах хэрэгтэй  байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, төр засгийн зүгээс гадна эрхэм бизнесмэнүүдийн хүчин чармайлт маш чухал шүү гэдгийг  сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага төрийн аппаратыг шахаж ажиллах ёстой гэдгийг  зөвлөж байлаа.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 5/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр730
mod_vvisit_counterӨчигдөр779
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3221
mod_vvisit_counterЭнэ сард7424
mod_vvisit_counterНийт328090

Статистик

Гишүүд : 623
Мэдээлэл : 4048
Мэдээллийг Үзсэн Тоо : 1881136