 БНХАУ-ын Тяньжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Мин тэргүүтэй Тяньжиний улс төр, бизнесийн хүрээнийхэн МҮХАҮТ-д өнөөдөр саатлаа. Тус танхимд өнөөдөр бүтэн өдрийн турш Улаанбаатар Тяньжин хотуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ уулзалтын гол зорилго нь манай улсад хэрэгжих боломжтой гол төслүүдийн танилцуулгыг сонсоход чиглэлээ.
|
- Хүний хөгжил сан болон 2011 оны Төсвийн тухай хуулийн төсөл - Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл - Хүнсний тухай хуулийн төсөл - ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль - Инновацийн тухай хуулийн төсөл
|
 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу Худалдааны яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Жилин мужийн Ардын Засгийн газраас хамтран 2010 оны 9 дүгээр сарын 2-6 өдрүүдэд 6 дахь удаагийн “Зүүн Хойд Азийн Худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, уулзалт”-ыг Жилин мужийн Чанчунь хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
Зүүн хойд Азийн Экспо нь дэлхийн хэмжээнд Зүүн Хойд Азийн 6 орон нэг дор хамтран оролцдог цорын ганц үзэсгэлэн яармаг, бүс нутгийн болон олон улсын шинжтэй нэр хүнд бүхий хөрөнгө оруулалт, худалдааны дээд хэмжээний уулзалт юм.
|
Чингис хааны үлдээсэн менежментийн сургамж /гадны нүдээр/ Бидний мэддэг юм шиг мөртлөө мэддэгүй тэр зүйлийн талаар энэ нийтлэлд өгүүлэх болно. Jack Weatherford гэдэг зохиолч Genghis Khan and the Making of the Modern World номондоо Чингис хааны талаархи түүхэн ойлголт /харгис хаан/-ыг өөрчилж, тэрээр ямар гайхамшигтай удирдагч, ухаалаг стратегич болон шинийг санаачлагч байсан талаас нь харуулсан байна. Lynch Ryan фирм /зөвлөгөө өгдөг/-ийн нэгэн ажилтан дээрх номыг уншаад өөрт нь төрсөн бодол, олж мэдсэн зүйл /менежментийн сургамж/-ээ дараах байдлаар илэрхийлсэн байна.
|
 Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 6 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувиар буурч, харин өмнөх оны жилийн эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 11.4 хувиар өссөн дүнтэй байна. Аймаг нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 6 дугаар сарын эцэст 39941 болж, өмнөх оны мөн үеийнхээс 446 хүнээр буюу 1.1 хувиар өсчээ.
|
|
5. Мөнгөний хэтэвчинд мөнгө л байх ёстой.
Бид амьдрал дээр үргэлж ямар нэг ямаар дутагдаж, гачигдаж явдаг. Тэр нь голдуу мөнгө болон түүнээс хамаарах зүйл. Мөнгийг өөртөө татаж болно, эсвэл буцаж ирэхээргүйгээр ч түлхчихэж болох талтай. Та ид шидэнд итгэдэггүй ч доорх зөвлөгөөг өөр дээрээ хэрэгжүүлээд үз. Түүний тусламжтайгаар та аажмаар мөнгөө хуримтлуулна, эсвэл гудамжнаас том дэвсгэрт олох ч юм уу, хэн нэг нь хуучин өрөө буцаан өгч, цалин нэмэгдэж ч магад. Мөнгөний түрийвч янз бүр. Зузаан, савхин, арьсан, хөнгөн полиэтиленэн, зөөлөн илгэн гэх зэрэг.
Хямд түрийвч битгий ав.
Хэрэв та хуучин түрийвчнээсээ уйдсан бол шинийг яаран авахаа түр азна. Анх тааралдсанаа худалдан авахаас өмнө сайн бод.
Нэгдүгээрт, маш хямд түрийвч бүү худалдаж ав. Тэр өөрөө ядуугийн энергийг тээдэг тул том дэвсгэрт орж ирэх магадлал бага. Гэхдээ мэдээж ид шидээр бүх мөнгө, гэнэт үржин эргэж ирнэ гэж найдаад сарын цалингаараа мөнгөний түрийвч ав гэж байгаа юм биш.
Таны түрийвч нилээд сайн чанарын, стильтэй, ер нь л амьдралд хөлөө олсон хүмүүсийнх шиг байх ёстой. Хоёрдугаарт, заавал жижиг ба том дэвсгэртийг тусад нь хийх тасалгаатай байх хэрэгтэй.
Гялгар уутан түрийвч ямар ч материаллаг энерги тээдэггүй.
Үнэндээ бол хэтэвчний материал тийм чухал биш. Гэхдээ гялгар уутан байж мэдээж болохгүй. Та "хай-тек" стилийн үнэнч бишрэгч байсан ч арьсан буюу илгэн өвөрмөц түрийвч сонгож аваарай. Гялгар уутан түрийвч, ямар ч материаллаг энерги тээдэггүй. Тэр байтугай нийлмэл хиймэл материал учраас төрөлх энергийг хаадаг. Иймээс хамгийн тохиромжтой нь арьс, илгэн материал, мөн бөс даавуун байж болно.
Улаан хүрэн түрийвчинд мөнгө орно ч, тогтоно ч
Мөнгөний түрийвчний өнгөний сонголт нэг их олон биш, газар шорооны, арьсны төрөлх болон төмрөн өнгө зонхилдог. Мөн хүрэн, хар, шар ба алтлаг өнгийн байж болно. Бор, улаан хүрэн зэрэг өнгөтэй хэтэвчинд мөнгө сайн ордог, тогтдог гэдэг үнэний хувьтай.
Цааш задардаггүй хамгийн бага мөнгө түрийвчинд байх ёстой.
Одоо түрийвчтэй болсон юм чинь юугаар дүүргэх талаар ярилъя. Нэгэн мухар сүсэг байдаг. Түрийвчин дотор заавал хамгийн жижиг зоос буюу бутардаггүй мөнгөний дэвсгэрт байх ёстой.
Бид амьдрал дээр үргэлж ямар нэг ямаар дутагдаж, гачигдаж явдаг. Тэр нь голдуу мөнгө болон түүнээс хамаарах зүйл. Мөнгийг өөртөө татаж болно, эсвэл буцаж ирэхээргүйгээр ч түлхчихэж болох талтай. Та ид шидэнд итгэдэггүй ч доорх зөвлөгөөг өөр дээрээ хэрэгжүүлээд үз. Түүний тусламжтайгаар та аажмаар мөнгөө хуримтлуулна, эсвэл гудамжнаас том дэвсгэрт олох ч юм уу, хэн нэг нь хуучин өрөө буцаан өгч, цалин нэмэгдэж ч магад. Мөнгөний түрийвч янз бүр. Зузаан, савхин, арьсан, хөнгөн полиэтиленэн, зөөлөн илгэн гэх зэрэг.
|
|
ФРАНЧАЙЗИНГ & БИЗНЕСИЙН БОЛОМЖ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-МЕЛБУРН
VIIIСАРЫН 20-23,2010 МЕЛБУРН, АВСТРАЛИ
Монголын Бизнесийн Зөвлөл болон Saki Partners (Австрали) нар хамтран Австрали улсын Элчин Сайдын Яам болон Austrade-ын дэмжлэгтэйгээр 2010 оны VIII сарын 20-23-ны өдрүүдэд Австрали улсын Мелбурн хотод зохион байгуулагдах "Франчайзинг & бизнесийн боломж" үзэсгэлэн яармагт оролцох монголын бизнес эрхлэгчдийг бүртгэж эхэллээ.
Энэхүү үзэсгэлэн яармагт косметик, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, нефтийн бүтээгдэхүүний үйлчилгээ зэрэг төрөл бүрийн салбарыг хамарсан 100 гаруй бизнесийг санал болгох юм.
Та бүхэн манай албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж "Фрэнчайзинг & Бизнесийн боломж" үзэсгэлэн арга хэмжээнд оролцсоноор дараахь үр ашгийг хүртэх бололцоотой.
- Үзэсгэлэн арга хэмжээнд нэвтрэх төлбөр хураамжгүй
- Австралийн үзэсгэлэнд оролцогч компаниудтай уулзалтын цаг товлож зохион байгуулах туслалцаа дэмжлэг
- Үзэсгэлэнгийн танхим дахь Олон улсын бизнесийн төвд нэвтэрч өөрийн сонирхсон/танилцсан үзэсгэлэнд оролцогчтой уулзалт зохион байгуулах
- Мелбурн хотод зөвхөн манай групп-д зориулсан бизнесийн аялал уулзалт-
- Зөвхөн манай групп-д зориулсан франчайсингийн сургалт хөтелбер- Зочид буудал, нислэгийн хуваарь түүний зохион байгуулалт
- Мелбурн хотод зохион байгуулах бусад сонирхолтой хөтөлбөр
Сонирхсон хүмүүс Монголын Бизнесийн Зөвлелийн 332345 дугаарт буюу
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
и-мэйлд хандана уу.
Бүртгэл 2010 оны наймдугаар сарын 1-нд дуусгавар болно.
 Монголын Бизнесийн Зөвлөл болон Saki Partners (Австрали) нар хамтран Австрали улсын Элчин Сайдын Яам болон Austrade-ын дэмжлэгтэйгээр 2010 оны VIII сарын 20-23-ны өдрүүдэд Австрали улсын Мелбурн хотод зохион байгуулагдах "Франчайзинг & бизнесийн боломж" үзэсгэлэн яармагт оролцох монголын бизнес эрхлэгчдийг бүртгэж эхэллээ.
Энэхүү үзэсгэлэн яармагт косметик, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, нефтийн бүтээгдэхүүний үйлчилгээ зэрэг төрөл бүрийн салбарыг хамарсан 100 гаруй бизнесийг санал болгох юм.
|
 МҮХАҮТ-ын ҮЯГ-аас нийт гишүүн байгууллагуудадаа зориулан Олон улсад 2010 оны сүүлийн хагас жилд зохион байгууллагдах үзэсгэлэн худалдааны мэдээ мэдээлэлийг 14 хоног бүр хүргэж байхаар болсоныг дуулгахад таатай байна.
Та бүгдийн ажилд амжилт хvсье. Эхний удаад бид Тайваны ТайПэй хотноо 2010 оны сүүлийн хагас жилд зохион байгууллагдах Олон улсын үзэсгэлэн худалдааны мэдээлэлийг хvргэж байна.
|
 “Алтаргана 2010” наадмын хүрээнд зохиогдох олон улсын бизнес уулзалт 7-р сарын 22-ны 11.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Энэхүү уулзалтад хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр ОХУ-ын Эрхүү, Турк, Унгарын бизнесүүд ирж оролцох тул бизнесийн харилцаа холбоо тогтоох, хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, компаниудыг урьж байна.
Бизнес уулзалт төлбөргүй, Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
|
 Засгийн газрын гол зорилго ядуурлыг бууруулж, хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд оршиж буй. Иймээс ч мөрийн хөтөлбөр, олон баримт бичигт энэ талаар тусгасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод ядуурлын түвшинг 1990 оныхоос хоёр дахин бууруулах зорилт дэвшүүлсэн. Харамсалтай нь ядуурал буурахгүй байна. Хамгийн сүүлд, энэ оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүд 1.1 хувиар нэмэгджээ. Ялангуяа, нийслэлээс алслагдсан, дэд бүтэц хөгжөөгүй аймгуудад ядуурал ихээхэн өндөр хувьтай байгаа аж. Үүнээс гадна өрхийн амьжиргааны талаарх хэд хэдэн тоон мэдээнээс таагүй дүр зураг харагдаж байна.
|
|
|