Skip to content
Та энд байна: Нүүр
Б.Лхагважав: Монгол хүний ухааны цар, уужим сэтгэлийн гол нууц нь уртын дуунд байдаг Хэвлэх

“Урбанек” компанийн ерөнхий захирал, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавыг дугаарынхаа зочноор урилаа.

    -Та “Өнөөдөр” сонинд “Оюутолгойн урьдчилгаа төлбөрийг Сайншандад байгуулах хүнд үйлдвэрийн цогцолборт зориулах хэрэгтэй” хэмээн ярилцлага өгсөн байсан. Харин ярилцлагаа дуугаар эхлээд дуугаар төгсгөсөн нь ямар учиртай юм бэ?
-Уртын дуу гэдэг Монголын ард түмний гүн ухааны философи л доо. Үүнийгээ бид мэдэж, судалж, ойлговол Оюу толгойгоос илүү оюуны том орд гэж боддог. Тэр ярилцлага дээр “Замбуу тивийн нар” дууг олон хүн өөрөөр ойлгосон байх. Аливаад өнгөц хандахаа зогсоож дотоод утга, мөн чанар луугаа оръё л гэсэн санааг дэвшүүлсэн юм.
 
Бутархай долларыг "булшилах" уу? Хэвлэх

«МОНЦАМЭ мэдээ» сонин долларын эргэн тойрны асуудлыг хөндөж, үндэсний мөнгөн дэвсгэртийнхээ үнэ цэнийг өргөх тухайд хөндөж бичсэн билээ. Сэттүүлч Ж.Батсайханы хөндсөн эл асуудлыг дэмжиж, «Долларжих нь дордохын цондон» болохоос гадна гаднаас нэгэнт ороод ирсэн долларыг ганц ч гэлгүй хямгадан авч, санхүүгийн «уутаа» арвижуулахын тухай өгүүлсү. Болгоогтун.
Манай улсад 30-аад орны мөнгө валютын арилжаанд ордог. Эдгээрээс АНУ-ын ам доллар гүйлгээнд хамгийн их ордог байна. Манай зах зээлд ам доллар худалдах ханш нэг, харин авах ханш бүхэл, бутархай дэвсгэрт гэж ялгадаг.

 
Эдийн засгийн бодлогын чуулган уулзалтын урилга Хэвлэх

10 САРЫН 29, 2009

Эрхэм Таныг Дэлхийн банкнаас 2 дахь удаагаа    зохион байгуулж буй Монгол улсын эдийн засгийн  бодлогын чуулга уулзалтанд урьж байна.

Уг хурлын гол зорилго нь гадаад болон дотоодын бодлого тодорхойлогчдыг цуглуулан Монгол улсын хөгжилд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудын талаар ярилцах юм.

 

 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавилга тоног төхөөрөмж нийлүүлэх тендер /2009-10-26/ Хэвлэх
(Буцалтгүй тусламжийн дугаар TF058043)
1) Монгол улсын Засгийн газар нь Дэлхийн Банкны удирдлага зохион байгуулалтан дор "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачи лгын түншлэл" хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан буцалтгүй тусламж авсан бөгөөд буцалтгүй тусламжийн тодорхой хэсгээр уг төслийн хүрээнд Хогжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг санхүүжүүлнэ. Тус тендер шалгаруулалт нь нийт зургаан /8/багцтай. Үүнд:
 
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалтын төв, лабораторид тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер /2009-10-26/ Хэвлэх
Огноо:2009 оны 10-р сарын 26
Буцалтгуй тусламжийн дугаар: TF058043
Гэрээт ажлын нэр:  Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалтын төв, лабораторид тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх
1) Монгол улсын Засгийн газар нь Дэлхийн Банкны удирдлага зохион байгуулалтан дор "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл" хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан буцалтгүй тусламж авсан бөгөөд буцалтгүй тусламжийн тодорхой хэсгээр уг төслийн хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалтын төв, лабораторид тавилга,
 
Бизнесмэнүүд нэр төртэй ажиллахаа амлаж андгай өргөлөө Хэвлэх
Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр өнгөрсөн мягмар гаригт тохиосныг монголчууд анх удаа тэмдэглэлээ. "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн" нь ашгийн бус, шүүмжлэгч бус, мөн аливаа улс төрийн хүчний харьяат бус бие даасан санаачилга хөдөлгөөн аж. Уг хөдөлгөөнийнхөн бусдын алдааг шүүмжлэхээе илүү зөв үлгэр дуурайллаас нь жишээ авч шалгарсан зөв зохистой үйл ажиллагаа болон нэр төрөө эрхэмлэх үзэлд тулгуурлан манлайлан удирдахыг дэмждэг.
Нэр төртэй амьдрах нийтлэг эрх ашгийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэх нь энэ хөдөлгөөнийхний гол зорилго гэнэ.
 
Саятан болохын тулд та яах ёстой вэ? Хэвлэх

Мэдээж хүн бүхний хувьд амьдралынхаа туршид хэрэг элбэг баян сайхан амьдрахыг хүсдэг нь нууц биш. Гэсэн хэдий ч хүмүүс амьдралыг үзэх үзэл болон мөнгөний талаарх хийсвэр, бодит бус, ташаа ойлголтуудтай нь уялдан мөнгөтэй болох боломжуудаа алдсаар байдаг юм байна. Өөрөөр хэлбэл "Би мөнгөнд санаа зовох хэрэггүй" гэсэн сэтгэлгээ юм. Дээрээс нь тооцоогүй зарцуулалт, чанаргүй хөрөнгө оруулалт. хуримтлалгүй байх зэрэг асууллууд санхүүгийнх нь бодит байдалтай зөрчилддөг байна.

Мөн "Би маргааш ч үхэж магадгүй учир яагаад өнөөдөр мөнгө хураах ёстой гэж?" гэсэн буруу ойлголт байдаг. Хэдийгээр эрс шийдэмгий сонсогдож болох боловч амьдралаас хол тасархай, зөвхөн өөрийгөө хуурч байгаа хэрэг юм. Үнэндээ та маргааш мэдээж үхэхгүй бөгөөд харин төлбөрөө төлөх хугацаа л дуусч магадгүй. Ирээдүйн саятнууд энэ үнэнийг мэддэг.

 

 
Шинээр бизнес эрхлэгчдэд Хэвлэх
Шинээр бизнес эрхлэж байгаа ажахуйн нэгжүүдэд зориулж хөнгөлөлттэй зээлд хамрагдахад ямар материал бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй хүргэе. Үүнд:

•Тухайн хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх

•Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээ нь цаашид хөгжих боломжтой байх

 
Д.Жаргалсайхан: Хаана асуудал байна тэнд бизнес байдаг. Хэвлэх
Жуулчлалын бизнесийн салбарт мэргэшсэн хүний нэг бол "МИАТ Тур" компанийн ерөнхий захирал Дамбадаржаагийн Жаргалсайхан юм. Тэрбээр М.Ломоносовын нэрэмжит Москва хотьн Их сургуулийг онц дүнтэй, АНУ-д эдийн засгийн менежментын дээд курсыг тус тус төгсжээ. Улс төр, эдийн засагч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Намьн хороонд зааварлагч, Прага хотод Олон улст оюутны холбоонд төлөөлөгч, 'Газрын тос" компанид эдийн засагч, "Жуулчин" компанид захирлаар тус тус ажиллаж байсан аж.
 
Хөрөнгө оруулалтыг хэрхэн амжилттай хийх вэ? Хэвлэх

Амжилттай хөрөнгө оруулалт хийх алтан дүрмүүдийг танд хүргэе. Та жижиг том ямар ч хэмжээний хөрөнгө оруулагч бай хамаагүй эдгээр алхамууд танд тус болно.

1.Үдэшлэгт хамгийн түрүүнд ирээд, харин хамгийн сүүлд яв. Өөрөөр хэлбэл, аль болох түргэн хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтынхаа үр дүнг үзэхийн тулд эцэст нь хүртэл тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа танд хайр хишгээ харамгүй өгөх болно.

 
Бизнес эрхлэгчдэд зориулсан хуулийн яармаг, өлөрлөг болно Хэвлэх

Аж ахуйн нэгжүүд эрх зүйн маргаантай асуудалтай учрах, түүнийг шийдэхэд туслалцаа, зөвлөгөө үзүүлэх хуульч-өмгөөлөгчдийг сураглах, холбож өгөхийг хүсэх тохиолдол түгээмэл гардаг билээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагууд хуулийн зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг ойлгож хуулийн зөвлөх авах, хуулийн алба, хэлтэс байгуулах зэргээр өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээнд тохирсон бүтцийг бий болгож ажиллаж байна. Түүнчлэн бие даасан өмгөөлөгч, хууль зүйн товчоо, хуулийн компаниудтай гэрээт харилцаанд орох замаар ч хэрэгцээ шаардлагатай үйлчилгээг авах болсон.

 
<< Эхлэх < Өмнөх 31 32 33 34 35 36 37 38 39 40 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 40/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр719
mod_vvisit_counterӨчигдөр779
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3210
mod_vvisit_counterЭнэ сард7413
mod_vvisit_counterНийт328078

Статистик

Гишүүд : 623
Мэдээлэл : 4048
Мэдээллийг Үзсэн Тоо : 1881069