Skip to content
Та энд байна: Нүүр
Олон улсад тогтворгүй байдал үүсч, Монголд борлуулалт өсөв Хэвлэх
Бизнес эрхлэгчид түрээсийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна
Америкийн худалдан авагчид барааны түрээс болон, үнийн талаар санаа зовж эхэлжээ. Хэдийгээр эдийн засгийн байдал, орлого сэргэж ажилгүйчүүдийн тоо буурч байгаа ч, хэрэглэгчид зардалаа хэмнэх хэрэгтэй хэмээн “Ассошэйтэд Прэсс” агентлагаас мэдээлсэн байна. Түүнчлэн гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ буюу шампунь, сахлын хутга, машин болон бусад эд зүйлийн зардал ихэссэн нь дээрх дүгнэлтийг баталж байгаа юм.
 
"Book and Broadcasting Fair-2010" дотоодын үзэсгэлэн Хэвлэх

Энэ оны 8 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд “Book and Broadcasting Fair-2010” үзэсгэлэн, худалдаа явагдах гэж байна.
Тус үзэсгэлэн МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд ном, сонин, сэтгүүл, телевиз, FM, каталог, товхимол, вэб хуудасны үйлчилгээ, цахим дизайнер, мэдээлэл технологи, хэвлэх үйлдвэр, хуучин ном, судар бичиг, реклам зар сурталчилгаа гэсэн сэдвээр зохион явагдах юм.
Үзэсгэлэнд идэвхтэй оролцож, үзэмжтэй стенд гаргасан гурван оролцогчыг байр эзлүүлж урамшуулах болно.

 
Худалдааны салбарын борлуулалт огцом өсчээ Хэвлэх
Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн 48,1 хувь нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оноос 22.9 хувиар өсчээ. Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 10.0 гаруй хувь, борлуулалтын нийт орлогын 90.0 гаруй хувийг жилийн 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж эзэлж байна.
 
Нийтийн хоолны салбарын эхний хагас жилийн орлого өмнөх оныхоос 51,5%-иар нэмэгдэж зочид буудлын орлого 3,5%-иар буурлаа Хэвлэх
Нийтийн хоолны салбарын мэдээнд 2010 оны эхний хагас жилийн байдлаар 491 аж ахуйн нэгж хамрагдсан нь салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 53.0 хувийг, нийт орлогын 72.0 хувийг эзэлж байна.
Эдгээр аж ахуйн нэгжийн нийт орлого 2010 оны эхний хагас жилд 16.1 тэрбум төг болж, үүний 70.5 хувийг ресторан, 12.1 хувийг кафе, 10.6 хувийг гуанз, цайны газар, 6.8 хувийг баарны орлого тус тус эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлогын дүнд рестораны орлогын эзлэх хувь 16.9 пунктээр өсч, гуанзных 7.9 пункт, кафеных 7.0 пункт, баарных 2.0 пунктээр тус тус буурсан байна. Нийтийн хоолны салбарын нийт орлого 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 51.5 хувиар өссөн байна.
 
Тогтвортой Хүнсний Сүлжээний Дэлхийн Анхдугаар Чуулга Уулзалт Хэвлэх

Та бүхнийг Унгар улсын засгийн газар болон Хөдөө, орон нутгийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс мэндчилж байна. Та бүхнийг 2010 оны 8 сарын 17-22 өдрийн хооронд Будапешт хотод Унгар улсаас зохион байгуулж буй Тогтвортой Хүнсний Сүлжээний Дэлхийн Анхдугаар Чуулга Уулзалт, Хүнсний сүлжээний долоо хоног болон Дэлхийн махны Эрүүл ахуй ба Хяналт Шалгалтын 10 дахь удаагийн хурлын ойн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уламжлалт арга хэмжээний зорилго нь таван тивийн махны үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтэнүүд өөрсдийн орны хүнсний үйлдвэрлэлийн чиг хандлага, үйл ажиллагаа ба үр дүнгийн талаар ярилцаж туршлага хуваалцах юм.

 
Улаанбаатар түншлэл –2010 олон улсын намрын үзэсгэлэн яармаг Хэвлэх
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, МҮХАҮТ-аас хамтран 14 дэх жилдээ зохион байгуулах “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ –2010” Олон улсын намрын үзэсгэлэн яармаг 2010 оны 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийт 5 өдөр Мишээл ЭКСПО Төвд зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, түүнчлэн гадаад орнуудын бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх, шилдгийг тодруулж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хэрэглэгчдэд таниулахад оршино.
 
Ц.Сэдванчиг: Тендерийн хуульд ямар ч байсан өөрчлөлт оруулна Хэвлэх

УИХ-ын гишүүн  Ц.Сэдваанчигийн ярилцлагаас:
-Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа гэл үү?
-Энэ хуулийг өөрчлөх шаардлага бий. Хэл ам, хардлага сэрдлэгэ  дагуулсан хууль шүү дээ.

-Тухайлбал ямар өөрчлөлтүүд орох вэ?
-Агуулгаар нь өөрчилнө. Гол нь тендерт шалгаруулж байгаа хэлбэрийг ил тод болгох. Үүний тулд эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй байна. Одоогийн хуулиар тендерийн ажлыг хамгийн бага өртөгтэй хийхээр санал ирүүлсэн компани авах ёстой боловч өндөр үнэ тавьсан компаниуд шалгарсан тохиолдол олон байдаг. Ямар зарчим үйлчилээд байгаа нь ойлгомжгүй болчихсон.

 
"Эко констракшн" ХХК их хэмжээний барилгын материал бөөнөөр нийлүүлэх нээлттэй тендер зарлаж байна /2010-08-04/ Хэвлэх
"ЭКО КОНСТРАКШН" ХХКОМПАНИ
Энх тунх амьдралын баталгаа "Эко констракшн" ХХКомпаниас дараахь материалуудыг нийлүүлэх нзэлттэй тендерт байгууллага, хувь хүмүүсийг оролцохыг урьж байна.
Үүнц: 1. Арматур /D29.D25, D22, D19, D16. D12, R8 диаметртэй/ - 2400 тн
2. Цемент /32.5, М42,5/ - 6600 тн
3. Блок /Пено хөнгөн блок/ - 9500мвкв 4. Тоосго /М100- 5 500 000 Ширхэг
5. ОХУ-ын далд монтажийн зэс голтой утас
ППВ 3*2,5 -50 000м, ППВ 2'2М - 20 000 метр, ППВ2'1,5 - 2000 йвтр ПВ31*1,5 - 2000 метр, ПВ11*4 - 4000 метр, ПВ31*4 - 24 000метр ПВЗ 1*6 - 43 500 метр, ПВЗ 1,1 - 20 480 метр, ПВ31*16 -1000 метр Уян холбоо - 75 000 метр ВА47*29 16а1 энгийн автомат- 1184 ширхэг АД-1216/30 мА диф.автомат-1184 ширхзг, 125А 3-н фаз автомат -150 ширхэг
АД-12 50/100 мА диф.автомат-1184 100A автомат -10 ширхэг
Хятад автомат 20А - 40 ширхэг, Солонгос автомат /ЗОА/ - 1184 ширхзг Сопонгос автомат /20А/ -1184 ширхзг, Разетка - 6400 ширхэг Унтраалга - 5120 ширхзг 6. Сантехникийн хэрэгслүүд:
Ф100 босоо юугам - 3840 ширхзг, Радиатор - 3840 ширхэг
Угаалтуур -1289 ширхаг, Суултуур -1280 ширхэг
Ваня -1280 ширхэг, Халуун, хүйтэн усны тоолуур -1280 хос
7. Вахуум цонх - 7000м.кв
/2 давхар шилтай. цагаак өнгөтэй чанартай хуванцар цонх/
8. Обой/Солонгос/ 99 980м.кв
9. Плита 0.Зм, О,45м, О.ЗОм.ЗОм, 0,60м 0.60м/ - 30 ОООм*
10. Паркетан шал /дуб, хулс, паркетан шал/- 45 000м.кв
11. Хаалга:
Төмөр хаалга -1280 ширхэг,
Модон хаалга -1820 ширхэг
12. Замаска - 336 000 тн
13. Будаг -18000 литр
14. Эмулсе - 31800 литр
18. Хар цаас /пергамин, рубройд/ - 8 256 м.кв
Эдгээр материалууд нь ISO9001 олон улсын стандартын чанарын шаардлагыг бурэн хангасан бүтээгдэхүүн байна.
СОНИРХСОН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮС ДЭЛГЭРЭНГҮЙ
МЭДЭЭЛЛИйГ ДООРХ ХАЯГААР АВЧ БОЛНО.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. ₮4-р хороо, Сөүлийн гудамж, "Эка констракшн" ХХК-ийк төв байранд Утас: 11-328964, 99864409 Факс: 11-328964
Е-мзйл: nomin_indrg@yаhхoo.com
"Эко констракшн" ХХКомпаниас дараахь материалуудыг нийлүүлэх нээлттэй тендерт байгууллага, хувь хүмүүсийг оролцохыг урьж байна.
Үүнд:
1. Арматур /D29.D25, D22, D19, D16. D12, R8 диаметртэй/ - 2400 тонн
2. Цемент /32.5, М42,5/ - 6600 тонн
3. Блок /Пено хөнгөн блок/ - 9500м.кв
4. Тоосго /М100- 5 500 000 ширхэг
 
Гадаадын хөрөнгө оруулалтын газрын 08 сарын гадаад, дотоод арга хэмжээнүүдэд урьж байна Хэвлэх
Тус газар дараах гадаад, дотоод арга хэмжээ зохион байгуулах гзж байна. Үүнд:
1. ХБНГУ-ЫН ЗӨӨВРИЙН оношлогооны ТӨХӨӨРӨМЖИЙН ТАЛААРХ СУРГАЛТ
ХБНГУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмжийн "МЕТЕС" олон улсын байгууллагын тэргүүн, зөвлөх нар 2010 оны наймдутаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо сургалт зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь зөөврийн оношлогооны тоног төхөөрөмжийг Монголын эрүүл мэндийн салбарт танилцуулах, цаашид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлах зорилготой юм. Эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарыхан оролцох боломжтой энэ сургалтад Тус байгууллага оношлогооны тоног төхөөрөмжийг иж бүрдлийн хамт авч ирэн хэрэглэх заавар болон туршилтыг газар дээр нь үзүүлэх юм. Та бүхнийг энэхүү сургалтад өргөнөөр оролцохыг урьж байна.
 
Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү? Хэвлэх

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн.

Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан зар сурталчилгааны компанит ажил дээр зардаг.

 
Тяньжиний тэргүүн баячууд Улаанбаатарт ирээд байна Хэвлэх
БНХАУ-ын Тяньжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Мин тэргүүтэй Тяньжиний улс төр, бизнесийн хүрээнийхэн МҮХАҮТ-д өнөөдөр саатлаа. Тус танхимд өнөөдөр бүтэн өдрийн турш Улаанбаатар Тяньжин  хотуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ уулзалтын гол зорилго нь манай улсад хэрэгжих боломжтой гол төслүүдийн танилцуулгыг сонсоход чиглэлээ.  

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 4/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр771
mod_vvisit_counterӨчигдөр779
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3262
mod_vvisit_counterЭнэ сард7465
mod_vvisit_counterНийт328130

Статистик

Гишүүд : 623
Мэдээлэл : 4048
Мэдээллийг Үзсэн Тоо : 1881725