Skip to content
Та энд байна: Нүүр
Зураасан кодны ашиглалт, хэрэглээний талаар сургалт, танилцах аялал Хэвлэх
Танхимын дэргэдэх GS1 Монгол нийгэмлэг, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөс Солонгосын ХАҮТанхим, GS1 Korea-тай хамтран GS1 систем, зураасан кодыг (1D, 2D, RFID) бөөний болон жижиглэнгийн худалдаа, эрүүл мэндийн салбарт хэрхэн хэрэглэж байгаа, хэрхэн хэрэглэх тухай сургалт, танилцах аялалыг 2010 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар боллоо.
Иймд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудаа өргөнөөр хамруулна уу.
 
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үзэсгэлэн болно /2010-08-24/ Хэвлэх
Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран “Хийж байна, болж байна” мэдээллийн үзэсгэлэн өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд зохион байгуулагдана.
Уг арга хэмжээ Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд бичил, жижиг бизнес эрхэлдэг залуучуудыг дэмжиж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах, зорилготой юм.
 
Зардал хэмнэхэд нэмэр болох үнэтэй зөвлөмжүүд Хэвлэх
Зардал хэмнэх хялбар аргууд
Жижиг бизнесийг амжилтанд хүргэх түлхүүрүүдийн нэг нь зардлаа хянаж сурах явдал юм. Анхаарахгүй орхигдуулсан хамгийн жижиг боловч зардлууд богино хугацаанд нэмэгдсээр ашгийг бууруулж бизнесийн тань эдийн засгийн байдлыг муутгаж зогсонги байдалд оруулна.
Олон жижиг бизнесийн эзэд хаанаас мөнгө орж ирж буйг мэддэг ч хаашаа гарч буйг сайн мэддэггүй. Энэ байдал нь бизнесийн мөнгөн урсгалд том нөлөө үзүүлэх юм. Зардлуудаа байнга, боломжтой бол улирал бүр шалгаж байх нь чухал. Ингэснээр гарч буй зардлуудаа эмх цэгцтэй зохицуулж хэмнэх арга замуудыг хайх боломжтой болно.
 
"Өглөөний хүн" болох нь амжилт гаргахын үндсийн үндэс мөн Хэвлэх
Сайшо Хироши "ӨГЛӨӨНИЙ ХҮН" номноос "Цаг хугацааг захирах нь "
Орчуулсан Б.Энх-Амгалан. Улаанбаатар, 2007 он
"Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм "
Д.Карнеги
-Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг.
өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. _
Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан.
-Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно. Нойрноос сэрээд 5 цагаас эхлэн нэг цаг гаруй өнгөрсний дараах өглөөний 6-8 цаг хүртэл тархи хамгийн сэргэг цэлмэг болдог. Иймээс өглөөний цаг нь хүнд үнэт эрдэнэ мэт чухал зуйл болохнээ. Тэрхүү үнэт эрдэнийг л сайтар ашиглаж чадвал амьдрал өөрчлөгдөх болно.
-Өглөөний дасгал бол өдрийг эхлэн биеийн халаалт. Өглөө ихэвчлэн хөнгөвтөр дасгал ба явган алхах (салхилах) шогших зэргээр "бие халаах" төдий байвал тохиромжтой.
-Өглөөний цай нь "заавал уух хэрэгтэй" гэдэг түвшнээс хальж, өдөрт иддэг гурван удаагийн хоолноос хамгийн чухал нь юм.
"Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм " Д.Карнеги
-Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ.
Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан.
 
Москва хотод зохион байгуулагдах “Алтан намар-2010” хөдөө аж ахуйн үзэсгэлэн Хэвлэх
ОХУ-ын Москва хотноо 2010 оны 10 дугаар сарын 8-11 өдрүүдэд 12 дахь удаагийн “Алтан намар-2010” хөдөө аж ахуйн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.
“Алтан намар 2010” үзэсгэлэн нь ОХУ-ын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгүүдийн хамгийн чухал үзэсгэлэн билээ. Жил бүр ОХУ-ын дотоодын 70 гаруй мужаас 2000 гаруй үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, компаниуд , гадаадын 25 улсаас дээрх үзэсгэлэнд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьдаг.
Үзэсгэлэнгийн дотор талбайн хэмжээ 70000 орчим м.кв бөгөөд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, гадаад дотоодын хүнснй бүтээгдэхүүнүүдийг гадаа задгай талбайдаа ч дэлгэн үзүүлдэг. Үзэсгэлэнг 200 мянга орчим хүн үздэгийн дотор 90 мянга орчим нь хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд байдаг.
 
Мaкao Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн Хэвлэх

Мaкao Олон Улсын Худалдаа Хөрөнгө Оруулалтын 15 дугаар үзэсгэлэн (МХОҮ) 2010 оны 10 сарын 21-24-ний хооронд Venetion Macao-Resort буудалд болох гэж байна. Уг үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Maкaoгын Худалдаа Хөрөнгө Оруулалтын Институт ажиллаж байгаа ба нийтдээ Олон улсын 14 Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран оролцох юм байна.

МХОҮ-гийн гол зорилго нь бизнесийн шинэ санаа, оновчтой төсөлд хөрөнгө оруулалтаар ханган хамтран ажиллахад оршино.

 
Хөдөөгийн бизнесмэнүүдийг мэдээллээр хангах төсөл хэрэгжинэ Хэвлэх
Архангай аймагт өнгөрсөн онд ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 845 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнд 70 төслийг хамруулсан бөгөөд үр дүнд нь 100 ажлын байр бий болжээ.
Харин энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 650 сая төгрөгийн зээл олгох бөгөөд энэ сарын байдлаар 47 аж ахуйн нэгж, иргэн 433 сая төгрөгийн санхүүжилтээ авсан байна.
Тиймээс бизнес эрхэлж буй хөдөөгийн иргэдийг зөвхөн зээлээр хангах бус тэдний бизнесийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор аймаг орон нутгуудад сургалт мэдээлэл, зөвлөх үйлчилгээг явуулах дөрвөн сая еврогийн төсөл хэрэгжихээр болсон байна.
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН 2011 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА /2010-08-17/ Хэвлэх
2011 ОНООС ХЭРЭГЖИХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ЧИГЛЭЛ
Төслийн нэр Үр дүнгийн шаардлага
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
1 Ноос, ноолуур угаах жижиг, дунд үйлдвэрүүдийн технологийн хаягдал усанд агуулагдах химийн хорт бодис болон анхан шатны угаалганд хэрэглэгддэг усны хэмжээг багасгах туршилт, судалгаа, технологи
/2011-2012/
- Импортын угаалгын бодис, химийн туслах бодис ба будганд экологийн хяналт тавих нэгдсэн систем
- Ноос, ноолуур боловсруулах байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл
- Үйлдвэрийн хаягдал усанд тавих хяналтын шалгуур үзүүлэлт, стандарт
- Үйлдвэрүүдийн хаягдал усанд агуулагдах синтетик угаагч бодис, будгийн концентраци бууралт
- Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн ус цэвэрлэх бага оврын  техникийн шийдэл
- Ноос, ноолуур угаадаг бодисуудын мэдээллийн сан
- Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд хэрэглэх гадаргуу идэвхт бодисыг сонгох гарын авлага
- Ноос, ноолуур угаах технологийн усыг багасгах арга зам, технологи
- Эх орны идэвхжүүлсэн эрдсээр хаягдал усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх, бохир усыг эргүүлэн ашиглах технологи
2 Геотерм буюу газрын гүний дулааныг ашиглах боломжийг судлах ажлыг өргөжүүлэх
/2011-2012/ - Монгол орны геотермийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
- Геотермийг дулаанд ашиглах боломжийн судалгаа, технологийн загвар
- Газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалттай ашиглах, геотермаль цахилгаан станц байгуулах боломжийн судалгаа
3 Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал, жуулчлалын бүсүүдийн нөөц даацын судалгаа
/2011-2012/ - Улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын газрын тоо, хүчин чадал,эрхлэх үйл ажиллагааны төрөл байршлын судалгаа
- Улсын тусгай хамгаалалтанд авах шалгуурын үнэлгээ
- Тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглалтын судалгаа, нэгдсэн бүртгэл
4 Монгол орны шилмүүст ойн генийн санг хамгаалах, модны үрийн байнгын талбай сонгох
/2011-2013/ - Ой үүсгэгч, зонхилох нарс, хуш, жодооны генийн сан бүрдүүлэх, хамгаалах үндэслэл
- Ой-ургамалжилтын муж, хошуу тус бүрд шилмүүст модны үр бэлтгэх байнгын талбай бий болгож, үрийг тогтмол бэлтгэх
- Элит ба сайн чанарын шилмүүст модны үрийн нөөцтөй болох, тэдгээр үрийг хадгалах заавар, зөвлөмж боловсруулах
- Генийн удам сайтай шилмүүст модыг байгальд сонгох, бүртгэлд хамруулах
- Ховор, ховордсон шилмүүст модны генийн санг (дендроучастка) хадгалах зориулалттай мод үржүүлгийн газар бий болгох
5 Хүний болон байгалийн нөлөөгөөр доройтсон газрыг биологийн болон биогеотехнологийн аргаар нөхөн сэргээх технологи боловсруулах
/2011-2012/
- Байгалийн сөрөг нөлөөгөөр элэгдэж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх технологи
- Атаршсан газрын хөрсийг нөхөн сэргээх технологи
- Хэвийн төлөв байдлаа алдсан газрын хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх стандарт боловсруулах
- Хортой химийн бодисыг хоргүйжүүлэх чадвар бүхий биоиндикатор бичил биетнүүдийн омгийг гаргах судалгаа
- Хүрээлэн буй орчны химийн бодисын бохирдлыг индикатор организмуудаар эрт илрүүлэх аргачлал
- Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд биогеотехнологийн аргаар гаргаж авсан нянгуудыг хэрэглэх технологи (технологийн заавар)
6
Гадаргын болон газрын доорхи усны нөөц, эх үүсвэрийн үнэлгээ хийх
/2011/
- Гадаргын болон газрын доорхи усны нөөцийн шинэчилсэн судалгаа
- Шинэ усны нөөцийн хайгуул, эх үүсвэрийн үнэлгээ
7 Полихлорт бифенилийн хөрс, усны бохирдол,  бохирдлыг цэвэрлэх технологийн  судалгаа /2011-2013/ - Полихлорт бифенилээр бохирдсон газрууд болон бохирдуулагч эх үүсвэрүүдийг олж тогтоох
- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хамгийн их эрсдэл бүхий газрууд дээр нарийвчилсан судалгаа
- Полихлорт бифенилээр бохирдсон хөрс, усыг цэвэрлэх, хоргүйжүүлэх технологийг боловсруулах.
8 Мазаалай баавгай (Ursus arctos isabillenus)-н генийн сан бүрдүүлэх
/2011-2013/ - Мазаалай баавгай (Ursus arctos isabillenus)-н генийн сангийн судалгаа
- Генийн санг буй болгож, хамгаалах, өсгөн үржүүлэх генетик үндэслэл боловсруулах
9 Туул голын  газрын доорхи усны тэжээгдлийн судалгаа ба  бохирдлын  мониторинг үнэлгээ
/2011-2013/ - Туул голын газрын доорхи ба гадаргын усны динамик хамаарлын загвар
- Туул голын  газрын доорхи усны тэжээгдлийн судалгаа
- Туул голын газрын доорхи ба гадаргын усны ба  бохирдлын  мониторинг үнэлгээ
- Газар доорхи усыг зохиомлоор арвижуулах боломж, усан хангамжийн шинэ эх үүсвэрийг тогтоох судалгаа
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
10 Цэргийн удирдлага, холбооны үндэсний технологи
/2011-2013/ - Мэдээлэл холбооны системийн аюулгүй ажиллагаа, нууцлалыг хангах үндэсний технологи боловсруулах
- Хуягт тээвэрлэгч дээр тоноглосон мэдээлэл холбооны сүлжээний иж  бүрэн хөдөлгөөнт төвийн төсөл
- Нэгтгэлийн удирдлагын тогтолцооны онолын үндэс, мэдээлэл холбооны системийн зохион байгуулалт бүтэц, техник технологийн шийдэл
11 Цэргийн нэр томъёоны тайлбар толь
/2011-2013/ - Цэргийн хэргийн уламжлалт болон орчин үеийн нэр томъёоны тодорхойлолт, ойлголтын судалгаа
- “Цэргийн нэр томъёоны тайлбар толь” нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх
12 Монгол Улсын иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх тогтолцоо, түүний сургалт бэлтгэлийн агуулга, арга зүйн судалгаа
/2011-2012/ - Монгол Улсын иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх тогтолцоог улс орны хөгжлийн хандлага, төсөв санхүү, нийгмийн сэтгэл зүйн онцлогтой уялдуулан тогтоох боломжийн судалгаа
- Бүх нийтийн цэргийн боловсролын агуулга, арга зүй
- Цэргийн насны залуучуудын цэргийн алба хаах зарим асуудлаар эрх зүйн зохицуулалт хийх зөвлөмж
БОЛОВСРОЛ, СОЕЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
13 Монголын түүхийн их нэвтэрхий толь
/2011-2013/ - Монголын түүх, соёлын талаарх /800 мянган жилийн өмнөөс одоог хүртэлх/ бүрэн хэмжээний мэдээ, мэдээллийг багатаасан 10 боть, 400 х.х. түүхийн нэвтэрхий толь гаргах;
- Тольд Монголын түүхийн нэр томъёо, үйл явдлыг бүхэлд нь хамарсан 10 мянга орчим өгүүлэл, 3000 мянган гаруй гэрэл зураг багатаах;
- Тольд Монголын овог аймгуудын үүсэл, тархац, төр, улсын товч түүх, байгууллага, тэдгээрийн үүсэл, үйл ажиллагааны талаарх мэдээллүүд оруулах;
14 Монгол Алтайн түүх археологийн дурсгалууд /Увс аймаг/
/2011-2013/ - Монгол Алтайн түүх, археологийн дурсгалуудын иж бүрэн электрон мэдээллийн сан бий болгох;
- “Монгол Алтайн түүх, археологийн дурсгалууд – III: Увс аймаг” өнгөт атлас хэвлүүлэх;
- Монгол алтайн түүх, археологийн дурсгалуудын нэгдсэн ангилал, он цагын үечлэлийн тухай нэг сэдэвт зохиол бичих;
- Орон нутагт түүх ареологийн дурсгалыг судлах, баримтжуулах, дэлгэн үзүүлэх дэвшилтэт технологи, тор сүлжээний шинэ арга зүй боловсруулах;
15 Их, дээд сургуулийн багшийн хөгжил
/2011-2012/ - Их, дээд сургуулийн багшийн чанарт тавигдаж буй шаардлага, өөрчлөлтийн судалгаа;
- Багшийг чадваржуулах сургалтын хөтөлбөрийн санал боловсруулах;
16 Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчийн сурах хөдөлмөрийн ачаалал
/2011-2012/ - Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдын сурах хөдөлмөрийн ачааллын өнөөгийн байдал;
- Гадаад улс орнуудын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдын сурах хөдөлмөрийн ачааллыг тогтоож буй байдал, туршлага, чиг хандлага;
- Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчийн хөдөлмөрийн ачааллыг оновчтой тогтоох үндэслэл тооцоо, бодлогын санал боловсруулах.
17 Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинж
/2011-2012/
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, хэв шинжийн хөгжил, хэмжээ байршлын судалгааны хүрээнд:
Өнөөгийн байдлын судалгаа;
Олон улсын туршлага, төлөв хандлагын харьцуулсан судалгаа;
Хэрэгцээний чиг хандлагыг тодорхойлох;
Оновчтой хувилбар, зураглал боловсруулах;
Үзэл баримтлал боловсруулах;
18 Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг инновацид шилжүүлэх
/2011-2013/ - Шинжлэх ухаан, технологийн төслөөр гарсан үр дүнг үнэлэх, дүгнэх арга зүйн баримт бичиг боловсруулах;
- Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл бүхий “Инновацийн мэдээллийн сан” бий болгох;
- Инновацийн бүтээгдэхүүн бий болхуйц ажлуудын нэгдсэн судалгаа хийх;
- Инновацийн  шаардлагыг хангасан ажлын үр дүнг сурталчилж, олон нийтэд таниулах зөвлөмж боловсруулах;
19 Монголын соёлын үйлдвэрлэл, соёл урлагийн хувьсал, өөрчлөлт
/2011-2013/ - Монгол улсын нутаг дэвсгэр дээр соёлын үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллага, уран бүтээлчдийн дэлгэрэнгүй бүртгэл, орчны стандарт;
- Соёлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, урын сангийн бодлогын нарийвчсан судалгаа;
- Монгол хүний сэтгэлгээний өөрчлөлтийг соёл урлагийн, нийгэмд гүйцэтгэж буй үүргийн биелэлттэй холбосон судлагаа;
- Соёл урлагийн амьдралын чиг хандлага, төлөв байдлын судалгаа;
20 Гүүний айргийн эх хөрөнгийн судалгаа
/2011-2013/ - Айргийн хөрөнгийг шинжлэх ухааны өгөгдөхүүнээр баяжуулан сан бий болгох, хадгалах технологи;
- Гүүний айргийн эх хөрөнгийн үндсэн бичил биетнүүдийн шинж чанарын судалгаа;
- Хөрөнгийн хатаалтын явц дахь бичил биетний тэсвэрт чанарын үнэлгээ;
- Гүүний саамны хадгалалт, исгэлтийн горим, уламжлалт өвтэй уялдаа бүхий арга хэрэглэгдэхүүнийг бий болгох, сайжруулах;
- Шинэ айргийн савлагаа, хэрэглээний явц дахь пробиотик шинж чанарын судалгаа;
21 Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа
/2011-2013/ - Монгол хүний эрүүл, урт наслалтанд нөлөөлөх нийгэм, эдийн засаг, экологи, биоанагаахын хүчин зүйлс болон  генийн сан, газар зүй, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг цогцоор судлан тогтоох
- Монгол хүн амын урт наслалтын газарзүйн тархалтын атлас гаргах
- Эрүүл, өндөр наслалтанд нөлөөлж буй биологи, клиник болон физиологийн хүчин зүйлүүдийг тодорхойлох, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх;
- Монгол  хүн амын насжилтыг уртасгаж, эрүүл аж төрөх  дадал бий болгох зөвлөмж боловсруулах;
22 Монголын казахын бүргэдчидийн түүх,  соёлын өв уламжлал, шинэчлэлтийн судалгаа
/2011-2013/ - Монголын казакуудын бүргэд барих, гаршуулан тэжээх, анд сургах, ан хийх арга технологийн судалгаа;
- Бүргэдчидийн хувцас, морины болон бүргэдийг тогог хэрэгсэлийн нарийвчилсан судалгаа;
- Экоаялалын шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх боломжийн судалгаа /бүргэдчидийн баяр зохион байгуулах, экоаялалын хөтөлбөр гаргах, сурталчилгааны эх материалууд бүрдүүлэх г.м./;
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
23 Барилгын шинэ, шинэчилсэн материал үйлдвэрлэх технологи
/2011-2013/ - Барилгын шинэ, шинэчилсэн материал үйлдвэрлэх жор, найрлагыг тогтоож, технологи боловсруулах;
- Барилгын материалын шинж, чанарыг сайжруулах хольц, нэмэлт бүтээгдэхүүн гарган авах;
- Барилгын шинэ, шинэчилсэн материалын стандарт боловсруулах, эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргах;
- Барилгын шинэ, шинэчилсэн материал үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
- Барилгын шинэ, шинэчилсэн материалын үйлдвэрлэлийн туршилт хийх;
24 Барилга байгууламжийн газар доорхи бүтээцийн бетоны өгөршилийг багасгах,  хүйтэн тэсвэрлэлтийг дээшлүүлэх судалгаа
/2011-2013/ - Барилга байгууламжийн газар доорхи бүтээцэд нөлөөлөх хүйтэний болон чийгний хавсарсан үйлчлэлийн судалгаа;
- Бетоны өгөршлийг багасгах, бат бөх чанарыг дээшлүүлэх, ашиглалтын хугацааг ихсгэх судалгаа;
- Хүйтний болон чийгийн өгөршлийн эсрэг шинж чанар сайтай бетон ба төмөр бетон бүтээцийг цутгах технологи боловсруулах;
- Хүйтэний нөхцөлд бетон, төмөр бетон хийц цутгах арга, технологи боловсруулах;
25 Эрчим хүчний хэмнэлттэй барилгын удирдлагын систем
/2011-2013/ - Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон био-экологийн шаардлагыг бүрэн хангасан барилгын стандарт загвар боловсруулах;
- Дулаан алдагдалыг багасгах, эрчим хүчийг зөв зохистой ашиглах автомат удирдлагын систем боловсруулах;
- Удирдагын системийн загварыг туршин дулаан алдагдал, эрчим хүчний хэмнэлтийн тооцоог гаргах;
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
26 Монгол Улсын стратегийн эрсдэлийн судалгаа
/2011-2013/ - Монгол Улсын  стратегийн эрсдэлийг үнэлэх, прогноз хийх арга зүй боловсруулах
- Онцгой байдлын улмаас үүдэлтэй стратегийн эрсдэлийг үнэлэх
- Монгол Улсын  нийгэм, эдийн засаг, байгаль орчинд болзошгүй гамшгийн үүсгэх эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
27 Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үндэсний криптологийн арга боловсруулах судалгаа /Ассиметр криптографын арга ба криптоанализ/
/2011-2012/ - Үндэсний криптологийн арга боловсруулах судалгаа хийх /бусад орнуудтай харьцуулсан байдлаар/;
- Нууцын зэрэг бүхий мэдээ, мэдээллийг сүлжээгээр нууцлан дамжуулах хос түлхүүрийн арга боловсруулах;
- Тоон гарын үсэг, үндэсний тоон түлхүүрийн дэд бүтэц, сүлжээний аюулгүй байдлыг хангах програм болон техник хангамж бий болгох;
- Алгоритмийн нууцын зэрэглэл, тайлагдах магадлал, тайлах хугацааны талаарх математик баталгаа боловсруулах;
- Улсын хэмжэээнд мөрдөгдөх криптологийн стандартуудыг боловсруулах;
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ
28 Монгол хүний удамшлын мэдээллийн өгөгдлөлийн үндэсний сан бүрдүүлэх, түүнийг гэмт хэрэг илрүүлэхэд хэрэглэх судалгаа
/2011-2013/ - “Монгол улсад сайн дурын болон эрсдэл бүхий хүмүүсийн генийн бүртгэлийн хууль” боловсруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах
- Монгол хүний ДНХ-ийн зарим полиморф  маркераар “Удамшлын мэдээллийн өгөгдлийн үндэсний сан” бүрдүүлж, практик хэрэглээ болгох
- “Удамшлын мэдээллийн өгөгдлөлийн үндэсний сан”–г гэмт хэргийг илрүүлэхэд ашиглах Монгол улсын стандарт гаргах
29
Гэмт хэрэгтэй тэмцэхэд полиграфыг ашиглах арга зүйн иж бүрэн судалгааг хийх “Полиграф” төсөл
/2011-2013/ - Гэмт хэрэгтэй тэмцэхэд полиграфыг ашиглах арга зүйн иж бүрэн судалгаа
- Гэмт хэргийн илрүүлэлтийн түвшингийн судалгаа
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
30 Бүс нутгийн хөрс, уур амьсгалд дасан зохицох чадавхитай үр тарианы ургамлын шинэ сорт
/2011-2013/
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өвчинд тэсвэртэй буудайн болон бусад үр тарианы /арвай, хошуу будааны г.м/ сортын параметр боловсруулах, сорт гарган нутагшуулах,
- Бүс нутагт зохицсон сортын бүтцийг тогтоох
- Гантай нөхцөлд жишиг сортоос 10-15% нэмүү ургацтай дасан зохицих чадавхитай буудайн 1 сорт бүтээн нутагшуулах
- Маркер ген ашиглан навчны зэв өвчинд тэсвэртэй 1 сорт гарган УСС-д шилжүүлэх
- Сортын ган халуун тэсвэрийг үнэлэх арга технологи боловсруулах
- Усалгаатай нөхцөлд зохицсон буудайн эрчимжсэн сорт гаргах, үрийн эх материалтай болох
31 Жимс, жимсгэнийг нутагшуулах, байгаль цаг уурын нөхцөлд зохицсон сорт, дээжүүдийг бий болгох, ургуулах агро технологи судалгаа
/2011-2013/ - Хурдавчилсан аргаар  жимс, жимсгэнэ ургуулах технологи боловсруулах
- Эх сорттой харьцуулахад тосны агууламж нэмэгдсэн, өргөс багатай, бяцралтыг бууруулсан, сахарын агуулалт өндөртэй чацарганы селекцийн эх материал нэгийг  гаргах
- Байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон алим, чавга, бөөрөлзгөний сорт шалгаруулах, селекцийн эх материал гаргах
- Хамгаалагдсан хөрсөнд гүзээлзгэнэ тариалах агротехнологи боловсруулах
- Үхрийн нүдний сахарын агууламж өндөртэй, эх сортоос нэмүү ургацтай селекцийн эх материал нэгийг гаргах
32 Ургамлын өвчин, хортонтой тэмцэх биобэлдмэл гаргах, хог ургамалтай тэмцэх технологи боловсруулах
/2011-2013/ - Тариалангийн талбайд тархсан зарим хогын ургамалтай тэмцэх микробиологийн бэлдмэл гарган авах технологи
- Үр тарианы хортонтой тэмцэх бэлдмэл гарган авах технологи
- Хүнсний ногооны хортон, шавьжтай тэмцэх бэлдмэл гарган авах технологи
- Хүнсний ногооны зарим төрлийн өвчинтэй тэмцэх бэлдмэл гарган авах технологи
- Ургамалд өвчин үүсгэгч бактери мөөгөнцөрийн эсрэг хам үйлчилгээтэй биофунгицидын технологи
- Таримал ургамлын хортон шавжийн эсрэг үйлчилгээтэй бичил биетний нутгийн омгийн судалгаа, биобэлдмэлийн технологи
- Бэлчээрийн хөнөөлт царцаа, ойн хортон шавжид өвчин үүсгэгч мөөгөнцрийн нутгийн омгийн судалгаа, биобэлдмэлийн технологи
33 Экологийн цэвэр бордоо
/2011-2013/ - Экологийн цэвэр бордоо гарган авах дэвшилт технологи боловсруулах, агрохимийн үнэлгээ хийх, стандарт боловсруулах
- Экологийн цэвэр бордоог хэрэглэх аргачлал боловсруулах
- Экологийн цэвэр бордооны бага оврын үйлдвэрийн ТЭЗҮ, технологийн зааварыг боловсруулах
- Хөрсний үржил шимийг сайжруулах, бордох аргачлал
34 Махны болон нэн нарийн ноост хонины шинэ хэвшлийн сүрэг бий болгох
/2011-2013/ - Махны болон нэн нарийн ноост шинэ хэвшлийн хонь бий болгох
- Махны болон нэн нарийн ноост шинэ хэвшлийн хонь үржүүлэх арга, тэжээллэг, маллагааны технологи
- Махны болон нэн нарийн ноост шинэ хэвшлийн үржлийн болон шилмэл  хээлтүүлэгч хонины тоо толгойг нэмэгдүүлэх
- Өсвөр хонины махны гарц, чанарын судалгааны дүн
- Нэн нарийн ноост шинэ хэвшлийн хонины  ноосны гарц, чанарын судалгааны дүн
35
Удам зүйн үнэлгээнд үндэслэн малын ашиг шимийг нэмэгдүүлэх, тэсвэрт чанарыг сайжруулах арга зам
/2011-2013/ - Цөм сүргийн малын ДНХ-ийн дэс дарааллыг тогтоож, генетик нөөцийг хянан баталгаажуулах судалгаа
- Иммунногенетикийн шинжилгээгээр болон үр төл, ашиг шимт чанараар шалгарсан удам, удам үндэслэгчийг сонгох
- Микросателлитуудын үзүүлэлтээр үүлдэр, омог, хэвшлүүдийн хоорондох генеалог холбоог илрүүлэх
- Сонгосон удам үндэслэгчийг ашиглан монгол малын тэсвэрт чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх генетик, селекцийн  оновчтой загварчлалыг боловсруулах,
- Генетик, селекцийн судалгааны дүнг үндэслэн малын ашиг шимийн дээшлэлт, ашигтай шинж чанарын эдийн засгийн үнэлэмжийг тооцох
36 Биогеоценозын хамаарал бүхий өвчний оношлогоо,  эм бэлдмэлийн технологи
/2011-2013/ - Баруун бүсийн аймгуудад экологийн өөрчлөлтөөс шалтгаалан гарч буй хордлогот болон орогномол өвчний  гаралт, тархалтын судалгааг улирлын хамаарал, хөрс, усны бохирдол, ургамлын ургалтын үе шаттай холбон судалж, зураглал зохион,  математик загварчлал боловсруулах
- Орогномол болон хордлогот өвчнүүдийн шалтгааныг тогтоох эсийн түвшний судалгаа
- Хорт ургамлын хордлого болон эрдсийн солилцооны эмгэгийг оношлох түргэн тест болон молекул биологийн арга боловсруулах
- Цикутоксины  хордлогоос урьдчилан сэргийлэх өвөрмөц бэлдмэл гарган авах
- Бүс нутгийн онцлогт тохирсон орогномол болон хордлогт  өвчнөөс сэргийлэх, эмчлэх хосолмол үйлчилгээтэй бэлдмэлүүдийн технологи боловсруулах
- Нанотехнологийг ашиглан эфирийн тос болон бентонит агуулсан (энтеро сорбент) бэлдмэлүүдийн  шинэ технологи
- Мал, амьтны тэжээл боловсруулах замын эмгэгийн үед хэрэглэх “Флатан” бэлдмэлийн технологи
- Малын ашиг шимийг нэмэгдүүлж, үргүйдэл сувайралтаас сэргийлэх  эстрогент болон шар буурцаг, үл орлогдох амин хүчил агуулсан сувиллын бэлдмэлүүдийн технологи боловсруулах
- Байгаль цаг уурын хүнд нөхцөлд бүх төрлийн малын хээлийг хамгаалах ионт органик бэлдмэлийн шинэ технологи
- Инсулинд тэсвэрлэх чанарын нөлөөгөөр үүсдэг адууны догол өвчнийг шинээр оношлох ба тандах судалгаа
- Рекомбинат ДНХ-ийн технологиор инсулин дааврын бэлдмэл гарган авах дэвшилтэт технологи
37 Шинээр болон дахин сэргэж буй мал, амьтны халдварт өвчний тандалт, тархвар судлал,  эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний  судалгаа
/2011-2013/ - Лептоспироз өвчний тархвар судлал \ийлдэс, нян болон молекул биологийн арга\, эрсдлийн үнэлгээ, оношийн цомог,
- Хулгана тахал /туляреми/-ын тархвар судлал \ийлдэс, нян болон молекул биологийн арга\, эрсдлийн үнэлгээ, оношийн цомог,
- Малын боом өвчний үүсгэгчийн  байгалийн голомтыг \хөрс\ бүс нутгаар тодорхойлж зураглал
- Шинээр  гарч болзошгүй зарим зооноз вируст /баруун Нилийн халдвар, хачигт энцефалит/ өвчний ийлдэс судлал, молекул биологийн тандалтын судалгаа, эрсдлийн үнэлгээ
- Крым-Конгын цусархаг халуурал өвчний тандан судалгаа хийх
- Адууны тархи, нугасны үрэвсэл /Япон, Дорнод ба Баруун Америк, Венесуэл/-өвчний тандалт, ялгаврлан оношлох арга, эрсдлийн үнэлгээ
- Малын  висна- маеди өвчнийг  оношлох бэлдмэлийн загвар боловсруулан турших
- Адууны вируст  артерит, хөх хэлтэх өвчний оношлуурын технологи боловсруулах
- Галзуу өвчнийг оношлох \гэрлийн микроскопын арга\, эмчлэх, сэргийлэх бэлдмэлийн загвар \өгөөш вакцин\ боловсруулан турших
- Неоспороз, бог малын бабезиоз өвчний молекул биологийн тархалт, эрсдлийн үнэлгээ
- Халдварт өвчин дамжуулагч цус сорогч  шавжийн молекул биологийн судалгаа, өвчин үүсгэгч дамжуулах эрсдлийн судалгаа
- Үхрийн цистециркозын эпидемиологийн  судалгаа, тэмцэх сэргийлэх аргачлал боловсруулах
- Сормуустнаар үүсдэг гиардиоз (лямблиоз)-ын тандан судалгаа, эрсдлийн үнэлгээ
- Mал, амьтны халдварт өвчний бүртгэл, мэдээллийн үндэсний систем, эрсдлийн үнэлгээ, эдийн засгийн хохиролыг тооцох аргачлал, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний аргачлал
- Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнийг ПГУ-аар оношлох өвөрмөц праймер нийлэгжүүлэх, үнэлгээ хийх
- Хүнсний хордлого, халдвар \S. enterididis,S.Typhimurium, E. Coli, Staph.аureus\ -ыг  оношлох иммунохроматографийн (ICT) оношлуур
- Aфлатоксин илрүүлэх түргэн оношлуур
- Мал, амьтны махны төрлийг ялгаварлан таних  ДНХ оношлогооны  арга
38 Хам, олон цэнэт болон рекомбинант вакцины үйлдвэрлэлийн технологи, вакцины омгийн молекул биологийн судалгаа
/2011-2013/ - Гахайн салмонеллёз, колибактериоз, ёлом, цусан халдвараас сэргийлэх хам вакцины загвар
- Лептоспирозоос сэргийлэх 3 цэнэт вакцины загвар
- Хонь, ямааны цэцэг өвчнөөс  сэргийлэх эсийн өсгөвөрт хам вакцины загвар
- Боомоос сэргийлэх рекомбинант вакцины загвар
- Шөвөг яр өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт вакцины шинэ технологи
- Адууны бабезиозоос  сэргийлэх рекомбинант вакцины загвар
- Боом,  дотрын халдварт хордлого, микоплазм  өвчний вакцины омгийн молекул генетикийн үзүүлэлтийг тодорхойлж, үнэлэлт өгөх
- Вакцины шинэ үеийн хүчлүүр, иммуностимуляторын технологи
39 Ноос, ноолууран, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын судалгаа
/2011-2013/ - Ноосон бэлэн бүтээгдэхүүний зунгагны үнэр дарах, сэвийг багасгах технологийн шийдэл
- Ноолууран бүтээгдэхүүний бүрзийлт, богиноссон ширхэгтүүдийн бөөгнөрлийг арилгах технологийн шийдэл
- Монгол хонины ноосон ширхэгтэд тохирсон будагч  бодисыг тогтоох судалгаа
- Зарим шилмэл омгийн хонины ноосыг тусгайлан бэлтгэж бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах, орон нутагт үйлдвэр байгуулах судалгаа, туршилтын ажил
- Ноосны  хялгас ашиглан  эрэлт  өндөртэй  шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх  технологийн шийдэл
- Ноосон ширхэгт материалын хаягдал ашиглан гутлын зориулалттай шинэ материал гарган авах технологи, туршилт
- Хонины ноосыг биотехнологийн аргаар боловсруулж  хайрсыг нимгэрүүлэх болон нанотехнологийн боловсруулалт хийх  технологийг нэвтрүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх шийдэл
40 Арьс, ширэн түүхий эдийн чанар хамгаалах дэвшилтэт технологийн судалгаа
/2011-2013/ - Арьс шир боловсруулах байгаль орчинд сөрөг нөлөө багатай технологийн иж бүрэн судалгаа, нэвтрүүлэлт
- Малын гаралтай түүхий эдийн гэмтлийн бүсчилсэн судалгаа, ангилал, гэмтлийн нано хэмжээст түвшний шинжилгээ, судалгаа
- Орон нутагт /сум бүрт/ хэрэгжүүлэх боломжтой, малын гаралтай түүхий эдийн чанар хамгаалах шинэ технологи бий болгох
- Малчид, арьс ширэн түүхий эд бэлтгэгчдэд бэлтгэх, чанар хамгаалалт хийх, хадгалах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагаанд баримтлах аргачлал, зөвлөмж, гарын авлага
- Арьс ширийг химийн хортой бус, хүрээлэн буй орчинд халгүй цэвэр технологиор боловсруулах үйлдвэрлэлийн бүх дамжлагын судалгаа, бүтээгдэхүүний техникийн шаардлагын стандарт
- Орон нутагт арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх түргэвчилсэн технологи нэвтрүүлэх
41
Малын дайвар бүтээгдэхүүнд суурилсан биологийн идэвхит нэмэлт хүнс үйлдвэрлэх технологийн судалгаа
/2011-2013/ - Дайвар бүтээгдэхүүний хүнс тэжээлийн болон физиологи-биологийн үнэт чанарын  судалгаа
- Дайвар бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийн судалгаа
- Дайвар бүтээгдэхүүний биохимийн найрлага, чанарын онцлогт үндэслэн зохистой боловсруулах технологи
- Биологийн идэвхит бодисын /уураг, эрдэс, хүнсний ислэг/ агууламжийг нэмэгдүүлсэн, хадгалалт даах чадвартай 5-6 шинэ нэрийн бүтээгдэхүүний технологи
- Дайвар бүтээгдэхүүнд суурилсан биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар цехийн төсөл, технологийн заавар
- Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлд мөрдөх Үйлдвэрлэлийн зохистой дадал, Эрүүл ахуйн зохистой дадлын загвар гарын авлага
42 Монгол хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийн шийдэл боловсруулах судалгаа - Монгол хонины ноосны бүтэц, шинж чанарыг бусад орны хонины ноостой харьцуулсан судалгаа
- Монгол хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийн параметр, онолын үндэслэл
- Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийн шийдэл, барилгын хийцийн тойм судалгаа
- Хонины ноосон барилгын дулаалгын материалыг бусад дулаалгын материалтай харьцуулсан судалгаа
- Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж сонголт, хагас үйлдвэрлэлийн туршилт
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
43 Нарны эрчим хүчийг ашиглах
/2011-2013/ - Говь хээрийн бүсэд нарны дулааны цахилгаан станцыг байгуулах шинжлэх ухаан, техник, технологийн үндэслэл, зураг төсөл, санал зөвлөмж;
- Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг нарны эрчим хүч ашиглан халаах нар-цахилгаан хосолсон халаалтын системийн туршилтын загвар техник-эдийн засгийн үндэслэл;
- Нарны энергийг халаалт, халуун усны зориулалтаар ашиглах, туршилтын загвар, техник-эдийн засгийн үндэслэл;
44 Монголын цахилгаан эрчим хүчний системийн статик, динамик тогтворжилтын судалгаа
/2011-2013/ - Цахилгаан  эрчим хүчний системийн статик, динамик тогтворжилтийн судалгаа, тооцоо;
- Статик ба динамик тогтворжилтын тооцооны генераторуудын техникийн өгөгдлийн судалгаа
- Цахилгаан системийн тогтворжилт алдагсанаас үүдэн эрчим хүчний системд гарах аваарын сөрөг үр дагавар болон хохиролын тооцоо судалгаа;
- Цахилгаан эрчим хүчний системийн тогтворжилтын нөөцийг тодорхойлох, тогтворжилтыг дээшлүүлэх арга хэмжээг боловсруулах;
45 Молибдены баяжмалаас рени ялгаж авах техник технологийн судалгаа
/2011-2013/ - Хийн фаз дахь болон уусмал дахь ренийг бүрэн ялгаж авах технологи боловсруулах
- Молебденийн баяжмал боловсруулах үйлдвэрт рени ялгах оновчтой технологи боловсруулан үйлдвэрт нэвтрүүлэх,  түүний стандартыг  батлуулж, мөрдүүлэх
- Экспортын чиглэлийн шинэ  бүтээгдэхүүн болох рениг ялган авах эдийн засгийн үр ашгийг тооцоолох, ТЭЗҮ боловсруулах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
46 Уламжлалт эмт бодис, эм тан, шинэ эмийн хими-фармакологи, эмнэл зүйн судалгаа
/2011-2013/ - Зарим өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй уламжлалт эмт бодис, шинэ эмийн хими-фармакологи, эмнэл зүйн судалгаа, стандарт, хэрэглэх заавар
- Зарим өвчний эсрэг үйлдэлтэй, ургамал, амьтаны гаралтай нэгдэл, нийлмэл найрлагатай уламжлалт эм тан, шинэ эмийн хими-фармакологийн судалгаа
- Монгол оронд зонхилон тохиолддог өвчний эсрэг үйлчилгээг зарим ургамалд илрүүлэх дүн
- Ховор болон ховордсон эмийн ургамлыг тарималжуулах агротехникийн үндэслэл, технологи
47 Монголын уламжлалт анагаах ухааны эм, бэлдмэл зарим нийлмэл  жорын бактер, вирүсийн эсрэг үйлчлэлийг  тогтоох судалгаа /2011-2013/ - Чихэр өвсний хепатитын С вирүсийн эсрэг үйлчилгээг судлан тогтоосон дүн
- Уухаар буюу тарьж хэрэглэх хепатитын С вирүсийн эсрэг эм үйлдвэрлэх технологи
- Томуугийн вирүсийн эсрэг үйлчилгээг зарим ургамалд илэрүүлсэн дүн
- Тарваган тахлын эсрэг эмийн бэлдмэлийн жор, технологи
48 Монгол орны ашигтай бичил биетэн болон эмгэгтөрөгч нянгийн генотипийн судалгаа
/2011-2013/ - Монгол оронд тохиолдож буй хачигт энцефалит өвчний үүсгэгчийн нутгийн омгийн сан бүрдүүлэн, бусад улсад тархсан омгуудтай жишсэн  мэдээллийн сан байгуулах
- Хачигт энцефалит өвчний үүсгэгчийн нутгийн омгийн генийн судалгаа
- Helicobacter pillory нянгийн нутгийн омгийн генотипийн өвөрмөц шинжийг судлах, нутгийн цэвэр омгийг ялган авах, судалгааны сан бүрдүүлэх
- Helicobacter pillory нянг устгахад хэрэглэж буй антибиотикын эсрэг үүссэн олон эмэнд дасалтай нутгийн омгийг тодорхойлон илрүүлэн, олон эмэнд дасалтай  H.pillory-гийн генотипийг тодорхойх
- Зарим бичил биетний ашигтай шинж чанарын нууцалбарласан гены дарааллыг тогтоох, түүнийг генийн инженечлэлийн аргаар дээшлүүлэх боломжын судалгаа
- Пробиотик, пребиотик бэлдмэл үйлдвэрлэх технологи
- Дахин халдвар авсан, эмэнд дасалтай болсон нянгийн үеийн эмчилгээний зөвлөмж
49 Төрөлхийн гажигийг эрт илрүүлэх, нярайн эндэгдэлийг бууруулахад пренаталь оношлогоог нэвтрүүлэх нь/2011-2013/ - Төрөлхийн гажигийг эрт илрүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа
- Нярайн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа
- Нярайн эндэглийг бууруулахад пренаталь оношлогоог ашиглах, сайжруулах арга, зөвлөмж
50 Хүний үүдэл эсийн судалгаа
/2011-2013/ - Үүдэл эсийг хүйн цуснаас ба чөмөгнөөс ялгах аргыг харьцуулан туршсан дүн
- Үүдэл эсийн физик хими, биологийн шинж чанарыг судлан тогтоосон дүн
- Үүдэл эсийг эмчилгээ оношлогоонд хэрэглэх арга зүй
51 Рекомбинант  вакцины технологи
/2011-2013/ - Рекомбинант  вакцины томуугийн эсрэг үйлчилгээг судлан тогтоосон дүн
- Томуугийн вакцин үйлвдэвлэх технологийн заавар
- Томуугийн вакцины үйлдвэрийн ТЭЗҮ
52 Хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндийн эрсдлийн судалгаа
/2011-2013/ - Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдолд  нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн харилцан хамаарлын судалгаа
- Хүнсэн дэх нянгийн аюулын шинж чанар, эрүүл мэндийн сөрөг нөлөө, тэдгээрийг бууруулах арга
- Зах зээлд худалдан борлуулагдаж буй эх орны үйлдвэрийн мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүний хэвийн микрофлорын үзүүлэлтийг судалгаа
- Генийн өөрчлөлттэй импортын хүнсний бүтээгдэхүүний судалгаа, түүний хэрэглээг зохицуулах зөвлөмж
53 Тархины харвалтын хурц үед түүний хэлбэрүүдийг (ишеми, геморраги г.м) ялган оношилж сэхээх болон эрчимт эмчилгээ хийх дэвшилт арга” “Инсультийн өвчлөл нас баралтын эпидемиологийн мониторинг аргыг туршин нэвтрүүлэх
/2011-2013/
- Тархины цус харвалтын хурц үед хийх сэхээн болон эрчимт эмчилгээний дэвшилт арга
- Тархины цусан хангамж тасалдаж тархинд шигдээс үүсэх харвалтын хурц үед хийх эмгэг жамын эрчимт эмчилгээний аргууд
- Тархины цус харвалтын зарим хэлбэрийн үед мэс засал хийх заалтыг боловсронгуй болгох
- Амьсгал, зүрх-судасны хурц дутлын хүнд үед  хийх сэхээн амьдруулах дэвшилт арга
- Инсультийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг (блок) байгуулан ажиллуулах тогтолцоог нэвтрүүлэх (яаралтай, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах г.м)
- Инсультийн өвчлөл нас баралтын эпидемиологийн мониторинг аргыг туршин нэвтрүүлэх
54 Олон байрлалын атеросклерозын оношлогоо, мэс засал, нөхөн сэргээх технологи
/2011-2013/ - Атеросклерозын хүндрэл болох тархины цус харвалт, зүрхний шигдээс мөчний үхэлээс сэргийлэх арга, технологи
- Олон байрлалын атеросклерозыг цогц байдлаар судалж,  судалгааны шинэ чиглэл бий болгох
- Олон байрлалын атеросклерозын байрлал зүйн онош тогтоосноор судасны цусны урсгалыг нөхөн сэргээх мэс заслын тактикийн асуудлыг боловсруулах
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын  дагуу 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Төслийн гүйцэтгэгчээр оролцох сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 207 тоот өрөөнд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь гүйцэтгэгчээр ажиллах төслийг  “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан боловсруулна.
 
Бизнесийг худалдаж авахад яах вэ? Хэвлэх
Энэ бол алхам алхамаар хийх дараалсан явц байна. Алхамууд:
НЭГДҮГЭЭР: Өөрийгөө бүтэн цагаар ажиллуулах бизнес байх уу эсвэл хагас цагийн хөрөнгө оруулалттай худалдан авалт байх уу гэдгээ шийд.
ХОЁРДУГААР: Үүрэг хүлээж чадахаар бизнес үнэхээр мөн бол салбарын талаар хянамгай судалгаа хийх шаардлагатай.
ГУРАВДУГААР: Салбарын уулзалтуудад оролц Attend industry meetings, talk to бизнесийн эзэдтэй ярилц, нэгэн төрлийн бизнесүүдэд цаг зарж салбарт байгаа эзэд таны дүгнэлтийг хуваалцаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд өрсөлдөгч байршлууд дээр оч.
 
Төрийн бус байгууллагуудыг Оюутолгойд хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна Хэвлэх
Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймгийн орон нутгийн хөгжлийг дэмжих үүргийнхээ хүрээнд нөлөөллийн бүсийн дөрвөн сумдын хөгжлийг шинэлэг эрчимжсэн аргаар олон нийтийн оролцоотойгоор төлөвлөх үйл ажиллагааг дэмжиж байгаа билээ.
Олон нийтийн харилцааг идэвхижүүлэх туршлагатай Төрийн бус байгууллагуудыг орон нутгийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслан хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэхийг Оюу Толгой ХХК урьж байна. Арга барилд сургах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг туршлагатай идэвхижүүлэгч багш нар гүйцэтгэх болно.
 
Баяр баясгалантай байхын нууц нь байгаа юмаараа сэтгэл хангалуун байхад оршино. Хэвлэх
- Аз жаргалыг бусдаас хайгаад олохгүй харин бусдыг хайрлах таны хайраас тэр бий болдог.
- Өглөгийг амьдралынхаа зуршил болго.Та өөрийн хүч, цаг зав, урмын үгээ бүр бусдыг сонсох чихээ хүртэл харамгүй өгч сур. Тэр цагт та жинхэнэ амар амгалан, баяр баясгаланг олох болно.
- Маргаашийн төлөө санаа бүү зов. Өөрийгөө ийм зовлонгоос ангижруул. Учир нь санаа зовлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй
- Амжилт бол гайхамшигтай зүйл. Гэвч алдааг бүү дутуу үнэл. Дараа нь амжилтаас ч илүү багш болж чаддаг.
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 2/59

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр777
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3274
mod_vvisit_counterЭнэ сард7477
mod_vvisit_counterНийт328143

Статистик

Гишүүд : 623
Мэдээлэл : 4048
Мэдээллийг Үзсэн Тоо : 1881845